“Voice” -ын тайзыг доргиосон М.Оюунсүрэн гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

“Voice” -ын тайзыг доргиосон М.Оюунсүрэн гэж хэн бэ?

“Voice” -ын тайзыг доргиосон М.Оюунсүрэн гэж хэн бэ?

“The voice of Mongolia” шоуны долоо дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2018.02.25/ олны хүртээл болсон. Тус дугаарт оролцсон сонирхолтой оролцогчдын нэг бол “Солонго” хамтлагийн дуучин М.Оюунсүрэн байлаа. Түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг дуу хоолой энэ удаад дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан юм. Тэрбээр  “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр шүүгчийг ямар ч  эргэлзээгүйгээр сонгосон.


Америкийн дуучин, хөгжимчин, соул хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Жеймс Брауны  “I got you” дууг  тайзыг доргитол дуулсан М.Оюунсүрэнгийн  талаарх  товч мэдээллийг хүргэе.

Түүний хувьд 2010 онд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн ч өөрийнхөө сонирхлын дагуу долоон охидын бүрэлдэхүүнтэй амьд хөгжмийн “Солонго” хамтлагт дуулж байсан юм. Харин 2012 онд “Universe Best Songs” шоу нэвтрүүлэгт хамтлагаараа оролцсон нь түүнд “Содура” киноны гол дүрд тоглох боломжийг олгосон гэдэг.

“Содура”  киноны ерөнхий продюсер Л.Балхжав цаатнуудын тухай кино хийх болсноо, мөн түүнийг гол дүр болох Аяанагийн дүрд тоглохыг санал болгосноор 2015 онд тус кино үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй.

Харин 2015 оноос хойш урлагийн хувцас түрээсийн газар ажиллуулж, зарим үед өөрөө хувцас оёж үйлчин хийх зэргээр юм, юм оролдож байгаад дээрх шоунд оролцжээ.  Сонирхуулахад, тэрбээр нөхөртэйгөө нэг жил, нэг сар, нэг өдөр төрсөн гэнэ.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж