“Гаднын явуулга, удирдагчдын буруу бодлогын үр дүн өнөөгийн Судан” | News.MN

“Гаднын явуулга, удирдагчдын буруу бодлогын үр дүн өнөөгийн Судан”

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Гаднын явуулга, удирдагчдын буруу бодлогын үр дүн өнөөгийн Судан”

“Гаднын явуулга, удирдагчдын буруу бодлогын үр дүн өнөөгийн Судан”

Монгол Улсын зэвсэгт хүчин НҮБ-д энхийг сахиулаад 15 жил болж байна. Харин цагдаагийн байгууллагаас олон улсад ажилласан нь саяхан. Салбартаа түүчээ болж НҮБ-д алба хаасан анхны Монгол цагдаа эмэгтэй хүн байсан төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал юм.

Түүний хувьд аав,ээж, хүү нь гээд дөрвөн үе дамжсан цэргийн гэр бүл. Аав нь Монголын хамгийн анхны сөнөөгч онгоцны штурман, ОХУ-д бэлтгэсэн анхны нисгэгчдийн нэг. Ээж нь Батлан хамгаалах их сургуульд 35 жил ажилласан. Дүү нар цэргийн хүмүүс. Хүү нь ОХУ-д Цэргийн инженерийн академид сурч байгаа аж. Түүнд НҮБ-д данстай Монголын анхны цагдаа болох хувь тохиожээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.

-Монголын цэрэг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог болсноос хойш багагүй хугацаа өнгөрч. Харин цагдаагийн албан хаагч хэв журмыг сахиулахаар оролцож байгаа нь анхны тохиолдол боллоо. Хэдийгээр гал зогсоосон ч дайны дараах улс оронд эмх замбараагүй байгаа нь мэдээж. Эрсдэл нь мэдээж тооцоход бэрх. Гэтэл эмэгтэй хүн явсанд бүр гайхсан шүү. 

Суданд дайн болж байгаа гэж манайхан ташаа ойлгодог. Үгүй. 2003 онд гал зогсоох гэрээгээр зэвсэгт мөргөлдөөн зогссон. 2005 оноос Африкийн холбооны ажиллагаа, 2007 оноос НҮБ, Африкийн холбооны хамтарсан ажиллагаа тус тус эхэлсэн. Хэдийгээр зэвсэгт мөргөлдөөн зогссон ч гэлээ 2003-2012 он хүртэл үймээн, самуун, тасраагүй. Омог хоорондын мөргөлдөөн, зөрчил зогсоогүй. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн. Энхийг сахиулах ажиллагаа дотроо олон төрөлтэй. Түүний нэг нь энхийг дэмжих буюу UNAMID ажиллагаа. Энэ ажиллагааны мандатыг жил бүр сунгаж байдаг. Өнгөрсөн /2017/ оны зургаадугаар сарын 31-нд НҮБ хуралдаад мандатын чиг үүргийг нь хэвээр үлдээж, хоёр зорилтыг дэвшүүлсэн. Нэг нь энхийг бүтээн байгуулах чиглэл.

-Энэ нь яана гэсэн үг үү?

-Улс орны дотоод аюулгүй байдлын зэрэглэл буурах төвшиндөө орж, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг хүлээж байгаа цагдаагийн үүрэг өөрчлөгдөж, Суданы Засгийн газрын цагдаагийн бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны механизмыг сайжруулахад туслах, цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ялангуяа эмэгтэй цагдаагийн алба хаагчдыг шинээр элсүүлэхэд, ард иргэдийг амгалан тайван амьдралын аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдалд хяналт тавих, олон нийт цагдаагийн ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг.

-Одоо ямар төвшинд байгаа юм бэ?

-Дөрөвдүгээр төвшинд байна. Дайн байлдаантай Сири гэх мэт улсууд зургадугаар төвшинд тооцогддог. Суданы аюулгүй байдлын хувьд харьцангуй тайван ч тогтвортой биш. Цагдаагийн албан хаагчдын онцлог гэвэл шууд ард иргэдийн дунд ажилладаг. Цагдаагийн алба хаагчдын хувьд энхийг бүтээн байгуулах, хүн амыг аюулгүй тогтвортой орчинд амьдрах, хүний эрхийг хамгаалах, ард иргэдэд өөрийн эрхээ хамгаалах, амьдралын итгэл үнэмшлийг бий болгох чиглэлээр ажилладаг. Бидний хамгийн чухал ажил бол Суданы цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх. Ялангуяа эмэгтэйчүүдийг цагдаагийн албанд элсүүлж оруулах байсан.

-Эмэгтэйчүүд нийгмийн хэв журмыг сахиулах ажилд оролцох нь хэр оновчтой вэ. Ялангуяа гэмт хэрэг их гардаг, зөрчил, мөргөлдөөнтэй газарт дэг журмыг эмэгтэйчүүд сахиулах нь нэг л төсөөлөгдөхгүй байна л даа?

-Хойд Суданы хувьд 18 мужтай. Түүнээс хамгийн их мөргөлдөөн гарсан, олон хүн эрсдсэн Дарфур мужид одоо хүртэл асуудал намжаагүй, үргэлжилсэн хэвээр байгаа. Энэ улсад иргэний дайн 1956 оноос хойш 30 жил үргэлжилсэн шүү дээ. Зөвхөн Дафур мужид гэхэд л ойролцоогоор 14 мянган цагдаагийн алба хаагчид байна. Үүнээс дөнгөж 300 орчим нь эмэгтэй цагдаагийн алба хаагчид. Яагаад эмэгтэй цагдаагийн алба хаагчдыг элсүүлж байна гэхээр нэг талаасаа хүмүүстэй ойр харилцаж ажилладаг. Суданд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг болон хүйсийн тэгш бус байдалд суурилсан хохирогчид маш их байна. Шашин, зан заншлаасаа болоод хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд эрэгтэй алба хаагчдад хандах хандлага нь өөр. Харин эмэгтэй цагдаа нарт бол нээлттэй ярьдаг. Тиймээс эмэгтэй цагдаа нарыг илүү элсүүлье гэсэн бодлогыг барьсан хэрэг. Шашны байдлаас болоод Суданд эмэгтэйчүүд нь их хаалттай. Ер нь 1-2 эхнэртэй гэр бүл Суданд ховор. Ихэвчлэн түүнээс дээш 4-5 эхнэртэй байх жишээтэй. Насанд хүрээгүй охиныг хүчээр аваад суух нь энүүхэнд. Тиймээс цагдаагийн туслалцаа тэдэнд маш их хэрэгтэй. UNAMID ажиллагааны 70 хувь нь олон нийт, цагдаагийн ажиллагаа байгаа юм. Гал зогсоохоос өмнө хүчээр энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хүч давамгайлдаг. Харин гал зогсоосны дараах нийгмийн зохицуулалт хийхэд цагдаагийн үүрэг 70 хувь нь оролцоотой байдаг.

-Та бүхэн хэв журмыг сахиулахаас илүүтэй олон нийтэд нөлөөлөх, үзэл суртлын ажлыг хийж байж, тийм үү?

-Мандатын хүрээнд гурван чиглэлээр ажиллаж байгаа юм. Нэгдүгээрт, аюулгүй тогтвортой орчныг бий болгох. Хоёрдугаарт, ард иргэдийг хамгаалах. Гуравдугаарт, мэргэжлийн туслалцаа, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх гэсэн хүрээнд ажилладаг. Түүнээс хэргийн газарт очоод шинжилгээ хийх, гэмт хэргийн хойноос мөрдөх ажиллагаа явуулдаггүй гэсэн үг. Мандатын чиг үүрэг нь тийм юм. Гэмт хэргийн газарт очих шаардлага гарвал Суданы цагдаагийнхан очсоны дараа очих шаардлагатай. Очсон ч сэжигтэн, гэрчээс яриа л авна. Байцаалт авч болохгүй.

-Гэхдээ та үүрэг гүйцэтгэж байхдаа ноцтой гэмээр хэргийн газарт ажилласан гэж дуулдсан. Тэр үнэн үү?

-Нэг тохиолдол гарсан. Баазаасаа зургаан километрийн зайтай явахад багийн захирагч, ажиллагааны офицер хоёр тушаал өгсөн. Манай баазаас 4,5 км зайтай хорих анги байрладаг дүүрэгт 08.30 цагт хүн амины хэрэг гарсан байсан. Орон нутгийн цагдаад мэдэгдсэн ч очилгүй цаг алдсан. Өөрийнх нь цагдаа ирэхгүй болохоор UNAMID-ийн цагдаа руу хандсан хэрэг. Тухайн үед дээрэмчдийн толгойлогч Муса Халилтай НҮБ-ийн тусгай төлөөлөгч буюу UNAMID ажиллагааны даргатай уулзах ёстой байсан ч ирээгүй. Гэтэл Муса Халилтай зөрчилтэй бусад бүлэглэлийнхэн Кабия хот, тосгодоор ихээр орж ирсэн. Орон нутгийн цагдаа ердөө 36 хүнтэй. Тэд бүгд тосгодоороо явчихсан, төвдөө хоёр, гуравхан хүн үлдсэн байсан. Тэдэнд машин унаа байхгүйн дээр буу зэвсэггүй. Галт зэвсгийн хэрэг гарсан газарт гар нүцгэн очиж чадахгүй шүү дээ. Бид бол 60-70 цэргийн цуваа хамгаалалттай болохоор очсон. Биднийг очмогц цагдаа нь зэрэгцээд ирсэн. Тиймээс хяналт тавьж л ажилласан. Бидний хувьд баримтжуулж хэргийн газрын зураг, нотлох баримтыг тэмдэглэж авна. Бид юу хийдэг вэ гэхээр аюулгүй байдалд дүнд шилжилгээ хийнэ. Мэдээлэл олзворлоно, цуглуулна. Олзворлосон мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийнэ. Дээр нь нуугдмал бэлгийн хүчирхийллийн болон бусад гэмт хэргийг илрүүлнэ. Миний хувьд, Цагдаагийн хүчний штабт жендерийн чиглэлээр ажиллахдаа эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр гурван сар ажилласан. Хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа хохирогч нарыг хамгаалах, энэ чиглэлийн гэмт хэрэгүүдэд анализ хийсэн.

-Хэдийгээр гал зогссон ч улс орныг эмхлэхэд маш их хугацаа орох нь тодорхой. Энэ хооронд хүүхэд, эмэгтэйчүүд маш их зовлон зүдгүүр амсаж, тэдний эрх ашиг хамгийн их өртдөг байх. Одоо Суданы нийгмийн байр байдал ямаршуухан байна вэ. Таны судалгаа юу өгүүлэв?

-Ажиллагаанд явахаас өмнө энэ талаар төсөөлөл төдий л байж. Бид чинь амар амгалан тайван орчинд аж төрдөг хүмүүс шүү дээ. Наад зах нь бид боловсрол олохдоо өндөр хөгжилтэй орныг зорьж болж байна. Гэтэл Судан өөр. Би очсон эхний долоо хоногтоо цурам хийж чадаагүй. Нэг айл л гэхэд 4-5 эхнэртэй. 30-40 хүүхэдтэй. Өлсгөлөнд нэрвэгдчихсэн. Ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тариалангийн талбайд л ажиллана. Хэн тэнд ажиллаж байна гэхээр эмэгтэйчүүд. Дөрөв, таван хүүхэд дагуулчихсан. Урд хойно, хүүхдүүдээ дүүрчихсэн зүтгэнэ. Намайг очсоны дараа унаад тархи нь хагарчихсан, амь тавьж байна уу гэхээр хүүхдээ үүрчихсэн эмэгтэй тариан талбайд ажиллаж таарсан. Эмнэлэгт ханд гэхэд “Би өөр таван хүүхэдтэй. Тэднийхээ хоолыг залгуулчаад эмнэлэгт очно” гэсэн. Золоор Кабияд Монголын цэргийн хоёрдугаар шатны эмнэлэг байдаг юм.

-Тийм тохиолдол олон тохиолдох уу?

-Эргүүл хийх явцдаа энэ мэт өвчтэй хүмүүст утасны дугаараа өгөөд аль болох тусалж, Монголынхоо эмнэлэгт эмчлүүлж байсан. Монголын хоёрдугаар шатны эмнэлгийн ангийн захирагчтай ярилцаад тэр хүмүүст ямар нэгэн оочир дугааргүйгээр эмчлүүлэх боломжтой болсон. Манай эмч нар мэргэжлийн өндөр төвшний хүмүүс байсан шүү. Суданд хүүхэд, эмэгтэйчүүдийн байдал маш хүнд. Өөрсдөө ‘Насанд хүрээгүй хүүхдүүдийг цэрэгт татдаггүй. Тийм тохиолдол байхгүй’ гэж хэлдэг. Гэтэл бодит байдал дээр огт өөр. Бид ажлаа хийж явахдаа зарим тохиолдолд сүрдүүлэгт өртөнө. Буу зэвсэг агсаад машинтайгаа бидний цувааг тойроод давхина. Замд тааралдвал буугаа чиглүүлээд сүрдүүлэх нь энүүхэнд. Тэдний дунд олон хүүхдүүд байна. Бидний хувьд буу зэвсэг хэрэглэдэггүй. Гэхдээ хүчжүүлсэн хамгаалалтын дор явдаг юм. Бид цэрэгт чинь хүүхэд байна гэхээр “Манай Суданы залуучууд овор багатай. 18 хүрсэн хүүхэд 13-тай юм шиг харагддаг” гэсэн хөгийн юм урдаас яриад сууна л даа. Хүүхэд хулгайлна. Цэрэг болгоно. UNAMID /Ажиллагааны Цагдаагийн Хүчний төв штаб/-д шилжихээсээ өмнө ажиллагааны офицероор ажилласан. Тэгэхэд 13 настай хүүхдийг Араб дээрэмчдийн овгийнхон хулгайлсан. Тэр хүү сэргэлэн хүүхэд байсан тулдаа зугтаж яваад өөр нэгэн бүлэглэлийн Генерал Садиктай таарч, Садик хүүг Сартони дүрвэгсдийн хороололд аваачиж өгсөн. Тэнд НҮБ-ын цагдаа, цэргийн бааз байдаг тулдаа хүүхэд хамгаалах ажилтанд хүлээлгэн өгсөн байгаа юм. Тэндээс бид хүүхдийг авч эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх ажлыг гардан зохион байгуулах үүрэг авч Цагдаагийн ажиллагааны офицерийн хувьд Рванда улсын цэргийн ажиллагааны офицертой хамтран татан гаргалтын ажлыг зохион байгуулах ажил надад ноогдсон. Маш хүчтэй хамгаалалттай байхгүй бол нөгөө дээрэмчид отоод байж байдаг. Хэрэв тэдний гарт орвол хүүгийн амийг хөнөөнө. Ийм тохиолдол цөөнгүй. Тэр генерал Садик гэдэг нь 27 настай залуу.

-Бэлгийн дарамт, мөлжлөгийн талаар сэтгэл сэртхийлгэм юм бишгүй сонсогддог. Дан ганц охид ч гэлтгүй хөвгүүд хүртэл өртөөд байна уу?

-Дан охид биш л дээ. Хүүхэд гэмт хэрэг үйлдлээ гэхэд тусад нь хорьдоггүй. Насанд хүрэгчидтэй цуг хорьчихдог. UNAMID-ийн цагдаагаас ямар шаардлага тавьдаг вэ гэхээр хүүхдүүдийг тусад нь хорих шаардлагыг тавьдаг. Гэтэл хөвгүүдийг томчуудтай хорьчихдог. Тэр нь хүчирхийлэлд өртөх үндсэн шалтгаан болдог. Ийм юм их. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, сүйрэл дагуулсан гамшгийн дараа бэлгийн хүчирхийлэлийн гэмт хэргийн тоо, жендерийн тэгш бус харьцаа, нуугдмал гэмт хэргүүд ихэсдэг нь судалгаагаар нотлогддог. Энэ бүхнийг зогсоохын төлөө л НҮБ-ийн цагдаа ажилладаг. Судалгаа хийгээд сүүлийн таван жилийн мэдээллийг харж байхад 3-10 насны охидыг хүчирхийлсэн хэргүүдийн холбогдогч нар нь дандаа ойр дотныхон нь байна. Арваас дээш насны охидыг зэвсэгт бүлэглэлийнхэн эсвэл зэвсэгтэй этгээд хүчирхийлсэн байдаг.

-Хүчирхийллийн хэрэг төдийлөн ил болох нь ховор. Илэрч байгаа давтамж нь ямар байх уу? 

-Нуугдмал. Яагаад тэнд энхийг сахиулах үйлст эмэгтэй цагдаа хэрэгтэй байна вэ гэдгийн цаад мөн чанар нь энэ. Эмэгтэй цагдаа тэдэнтэй ярилцахад илүү ойр. Хүчирхийллийн талаар асуухад тосгон, омгийн удирдагч нар хэлдэггүй. Харин эмэгтэйчүүдтэй эмэгтэй хүн уулзаад, аргыг нь олоод ярихаар өөр. Эмэгтэйчүүд хоорондын итгэлцэл төрүүлэх зарим нэг аргыг хэрэглэж, олзолсон мэдээллээ орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдээлж, хэрэг бүртгэлд оруулдаг. Хамгийн хэцүү нь тэнд хүчирхийллийг ердийн үзэгдэл шиг үздэг. Бусад төрлийн гэмт хэргүүд ч маш өндөр. Одоо хар тамхи, мансууруулах бодис, архидан согтуурах төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн байна. Үүнээс үүдэж бүх төрлийн гэмт хэрэг өссөн.

-Уг нь шашнаар нь архийг хориглодог биз дээ?

-Тийм ээ, шашнаар нь хориглочихсон. Хилээр оруулдаггүй. Гэтэл нууцаар хил давуулдаг. Эсвэл өөрсдөө гар аргаар нэрдэг. Ороо бусгай болохоор ийм төрлийн гэмт үйлдэл ч гардаг.

-Монголд Хүний эрхийг хамгаалсан төрийн болоод хувийн өч төчнөөн байгууллага бий. Гэхдээ л хүчирхийлэл буурахгүй, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа талаар судалгааны дүн гардаг. Та бүхэн энэ байгууллагуудын хийдэг ажлыг л гүйцэтгэж байгаад ирж байна. Харин энэ улсад манайх шиг байгууллагууд бий юу?

-Олон улсын төрийн бус байгууллагууд бол зөндөө бий. Төрийн байгууллагын хувьд яамны харъяа байгууллага бий. Түүнээс гадна төслүүд их хэрэгждэг. Тэр төсөл дээр НҮБ-ийн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд ажилладаг.

-Гал зогссон хэр нь өнөөг хүртэл энэ улс эмхэндээ орохгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Бүлэг хоорондын мөргөлдөөн. Бүлэглэлүүд хоорондоо зөрчилдөх үед тухайн хот, тосгоны нөхцөл байдал маш хурцадмал байдалд ордог. Хамгийн сүүлд гэхэд Кабия суурингийн цэргийн хүчний генералыг гэр бүлтэй нь хөнөөчихсөн. Үүнээс үүдээд эмх замбараагүй байдал газар авсан. Сүүлдээ бид эргүүлд гарч байхдаа ялгахаа байхад хүртэл хүрсэн. Адилхан хувцастай, ижил царайтай, бүгдээрээ буутай хүмүүс сүлжилдээд давхина. Аль нь дээрэмчид, аль нь цэрэг, цагдаагийнхыг нь ялгахад бэрх. Арабууд нь бол ялгагдана.

-Энэ хэцүү газар руу явахад танай гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ. Үймээн самуунтай газар, тэгээд эмэгтэй хүн. Эмх журмыг сахиулахаар явна гэхээр хүлээн зөвшөөрөх үү?

-Хүүдээ хэлээгүй. Миний хүү ОХУ-ын цэргийн академид сурдаг. Хүүгээ амралтаар ирэхэд нь ачаа, тээшээ явуулахаар янзалж таарсан. Асуухаар нь юмаа цэгцлэж байна гэж хэлсэн. Эрэгтэй хүүхэд болохоор анзаараагүй. Явахаасаа гурав хоногийн өмнө л хэлсэн.

-Хүлээж авсан уу?

-“Яагаад заавал та гэж. Дайн байлдаантай газар шүү дээ” гээд их дургүй байсан. Гэхдээ “Чи ч гэсэн адилхан цэргийн хүн болно” гээд учир байдлыг тайлбарлаж ойлгуулсан. Манайх чинь дөрвөн үеэрээ цэргийн хүмүүс байсан. Шаардлага гарвал өргөсөн тангарагтаа үнэн байж, эх орноо, даян дэлхийн ард түмний төлөө юу чаддагаа хийх ёстой гэдгийг хүү минь цэргийн хүний хувьд ойлгосон.

-Манай цагдаагийнхан дэлхийн бусад орныхонтой харьцуулахад хаана явна вэ. Та UNAMID-ийн Цагдаа эмэгтэйчүүд холбооны дэд даргаар ажилласан гэсэн. Баргийн хүнийг тавихгүй албан тушаал гэж дуулсан?

-Манай цагдаагийн хувьд компьютер болоод бусад чиглэлээр арай дөнгүүр юм байна гэж анзаарагдсан. Миний хувьд чаддаг бүхнээ л харуулья гэсэн бодолтой явсан. Тэнд нэг ёсны улс орныхоо нэрийг гаргах өрсөлдөөн болдог. Хийж болох бүх ажлыг л шүүрч аваад хийдэг байсан. Хамгийн сүүлд UNAMID-ийн Цагдаагийн хүчний штабад ажиллаж байхдаа Цагдаа эмэгтэйчүүд холбооны дэд даргаар ажилласан. Энэ албан тушаалд очсоноор надад их боломж гарсан. Илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой болж байгаа юм. Бусад орны цагдаа эмэгтэйчүүд ихэнхдээ хандив их өгдөг. Миний хувьд дэд дарга нь учраас бүхий л ажилд оролцоно гэсэн үг. Хорих ангид очсон ч нөгөө Монгол цагдаа чинь, хог цэвэрлэлцсэн ч явна. Хандив өгсөн ч явж л байна. Энэ нь нөгөө талаар өөрийн орноо сурталчлах том боломж болж байгаа юм. Өмнөд Судан улсад алба хаасан Мөнх-Оргил, Эрдэнэдалай хоёр маань ч бас UNMISS Ажиллагааны цагдаагийн хүчний штабт, миний хувьд UNAMID-ийн цагдаагийн хүчний штабт ажилласан. Анхны цагдаагийн 4 офицеруудаас анхны үүрэг гүйцэтгэлээр гурван цагдаа UNAMID, UNMISS ажиллагааны Цагдаагийн хүчний төв штабт ажиллаж орон тоо авна гэдэг том амжилт. Ер нь цагдаагийн ажилтны хувьд Төв штабын түвшинд орон тоо авна гэдэг маш чухал. НҮБ-ын Энхийг сахиулах газраас ажиглалт явуулдаг. Монгол Улсын цагдаа анх удаа оролцож байгаа учраас хэрхэн үүрэг гүйцэтгэж байгааг ажиглаж, дүгнэлт өгнө. Цаашдын ажиллагаанд оролцуулах эсэхэд, шийдвэр гаргах түвшний албан тушаалд томилох зэрэгт чухал нөлөө үзүүлнэ гэсэн үг.

-Цахим ертөнцөд сүүлийн үед “босъё, тэмцэе” гэж их уриалдаг болжээ. Түүнд нь ялангуяа залуучууд их автаж дэмждэг болж. Иргэний дайны дараа эмх, цэгцгүй болсон улсад ажиллаад ирсэн хүнд харин юу бодогдох юм бэ. Та тэдэнд хандаж юу хэлэх бол?

-Тэнд байхдаа Монголынхоо тухай ганц мэдээлэл авч байсан хэрэгсэл нь сошиал ертөнц. Түүнээс харж байхад маш их тийм сэтгэгдэл ордог болсон байна лээ. Тэр болгонд өөрийн боломжоороо энхийг сахиулагчийн хувиар сэрэмжлүүлж бичдэг. Тийм турхирсан үйлдлээс болоод Африкт юу болж байгааг анхааруулдаг. Бид нар хүүхдүүддээ эх оронч үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй юм байна. Залуучууд, хүүхдүүдэд аль болох өөрсдийнх нь насны хүүхдүүд Сирид ямар байгааг, Суданд ямар байгааг ойлгуулахыг хичээдэг. Ээжтэйгээ шоронд хоригдож байгаа хүүхдүүд ч Суданд олон бий. Гэтэл ийм тайван, амгалан улсад байгаа үр, хүүхдүүд минь сайн сурч, боловсорч, эх орондоо хэрэгтэй хүн болох хэрэгтэй байна шүү дээ. Харин турхирч байгаа хүмүүст хандаж хэлэхэд, гаднаас явуулж байгаа энэ турхиралт, явуулга, улс орны удирдагч нарын явуулж буй буруу бодлогын үр дүн нь ерөөсөө л өнөөгийн Африкийн улс орнуудын жишээ.

-Цахим ертөнцөөр дамжуулаад л иргэний дайн гаргачихсан шүү дээ!

-Яг тийм. Тэр улс орнууд газрын тос, алт гээд байгалийн баялгаараа яг л манайхтай адилхан нөөцтэй. Түүнд нь шунаж, үймээн самуун дэгдээж, өөрсдийн харъяанд оруулна. Удирдагч нарт нь хахууль өгнө. Дотор нь хагалан бутаргана. Ийм л шалтгаанаар улс нь дампуурч, ард иргэд нь зовж байна. Суданд Хятадаас л гэхэд хэдэн зуун сая долларын тусламж үзүүлсэн. Өөдөлсөн гэхэд хэцүү.

-Ард иргэдийнх нь дунд өөрсдийн үнэлэмж, үнэт зүйлс энэ улсад үлдсэн үү?

-Нэг авууштай зүйл нь хүн болгон, хүүхэд хүртэл эх орноо гэсэн сэтгэлтэй. Жаахан хүүхэд учрыг нь сайн мэдэхгүй шүү дээ.  НҮБ-ийн энхийг сахиулагч гэж ойлгохгүй.  Зарим нь “Харийн хүмүүс улсад минь байгаад байна. Эд нар ямар нэгэн муу юм хийгээд байна” гэсэн бодолтой.  Тэгж ухуулах нь ч элбэг. Тийм бодолтой хүүхдүүд бидэн рүү чулуу шиддэг. Турхирч байгаа хэрэг шүү дээ. Залуустаа хэлэхэд, аливаад уужуу ухаанаар бодитой хандаж байгаасай. Бусдын хэлснээр хуйлраад бид л хохирно. Энэ улсын тусгаар тогтнолыг олж авах гэж ямар их цус асгарч, хичнээн хэцүү замыг туулсан билээ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ бид нэгдэж, нийлж нэгэн зүгт харж чадалгүйгээр гадны гар хөл болж, өнгөц соёлд нь автах юм бол бид Африк, Арабын улс орнуудын араас л орно. Намайг Германд сургууль сурч байхад Өвөрмонгол оюутнууд хамт байсан. Тэд биднийг “Та нар их азтай” гэж хэлдэг. Тэд паспорт авахад “Овог чинь урт байна” гээд шууд Лу овог өгчихдөг гэсэн. Дээр нь маш их хараа, хяналт дор амьдардаг. Нээрээ ч бид чинь азтай шүү дээ. Овгоо хүртэл өөрсдийнхөөрөө бичүүлж, санасан бодсоноо гүйцэлдүүлэх эрх чөлөө байна. Гэхдээ зарим талаараа Африкийн хүнд хэцүү улс орнуудын араас яваад байна уу гэж хардаг. Хүмүүс ямар хэцүү амьдралтай болж байна вэ?  Энийг л анхаараасай гэж хүсч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-27 124.158.109.140

Энэ ярилцлагын нэр манай монголын бүх салбарт яг таарна

Avatar

Dumb 2018-02-27 172.56.23.114

Dongio yum bichih yum. Zarim neg uls. Egypt uhaantai tuldaa taltsaj baildalgui salsan yum. Uhaand n unna unsen nuhud duuren libya iraq sirya uaj baina. Gadnii nuluu gej unen. Jijig oron deer n bayalagtai bol byaluu bolgood l huvaaj orhij bn. Ter meg omogshil momogsh gesen balai yariag bolivol taarna. Yag ami naana tam tsaana bolohod mongolchuud bid nar shid amia bodson uls tsuuhun baih shuu. Delguurt ch daraalalx zogsoj chadahgui meg ch gesen hunii urd oroh gej uhelddeg hogiin zantai. Enhjargal harin yag nudiig n olj hellee. Dor doroo omogshil nereer huvia borluulaad bailgui neg zugt bugd hudulvul l mongol hugjinu. Es buguus uruudah lbaih. Ugaasaa ch uruudaj yavaa. Erthen tatahgui bol

Avatar

БурууЦолмон 2018-02-27 103.10.23.89

МАН-АНийн-хулгайч-нарын-дахин-бүү-сонго\nэнэ-бол-луйварин-нарыг-төрөөс-зайлуулах-хамгийн-зөвь-\nарга-сонголт-иргэд-бидний-гарт-байна

Avatar

Зочин 2018-02-27 64.119.25.6

“ГАДНЫН ЯВУУЛГА, УДИРДАГЧДЫН БУРУУ БОДЛОГЫН ҮР ДҮН ӨНӨӨГИЙН СУДАН” гарчигтай нийтлэлийг уншлаа. Монголын арми өнөөдөр улс орноо аврах түүхэн үедээ ирж байна шүү та нар. Төрд байгаа луйварчдыг та нар зогсоох хэрэгтэй. Бид тушаал биелүүлдэг гээд дуугүй суугаад байх хэрэггүй. 2011 оноос эхэлсэн арабын хавраар Египтийн дарангуйлагч Хосни Мубарракийг эсэргүүцсэн ард түмний тэмцлийг түүний тушаалаар Египтийн цагдаа хүчнийхэн нухчин дарахаар оролдож олон хүний аминд хүрсэн. Тэр үед Египтийн арми, цэргүүд ард түмнээ өмөөрөн босч, Кайр хотын төв талбайд армийн цэргүүд танк хуягт машин хөлөглөн орж ирэн ард түмний эсрэг хүч хэрэглэж байсан цагдаа нарын өөдөөс шууд орж ирсэн. Энэ үед цагдаа хүчнийхэн айн зугтаж, дарангуйлагч Хосний Мубаррак юу ч хийж чадаагүй. Цэргүүд дарангуйлагчийг баривчилж, Египтийн ард түмэн ялсан юм. Дарангуйлагч армид ард түмнээ буудах тушаал өгсөн байсан бөгөөд арми үүнийг биелүүлээгүй, харин ч дарангуйлагчийг баривчилсан юм. Тэд ард түмнээ буудаагүй ард түмнийхээ талд орсон. Тэд жинхэнэ баатрууд. Манай улсад нүүрлэж буй хямрал нийгмийн тэгш бус байдал, баян хоосны ялгаа, авилгал, сүүлийн 28 жилд төрийн эрхийг ээлжлэн бариж байгаа 2 намын ялзрал нь яваандаа Монголын ард түмнийг тэд нарын эсрэг тэмцэхэд хүргэх бөгөөд Сүхбаатарын талбайд томоохон сүрт жагсаалууд болно. Энэ үед Монголын арми ийм баатарлаг зүйл хийж чадах уу гэдэг түүхэн цаг үедээ ирсэн байгаа.

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Ene zarim xvmvvs tolgoi n doodxoosoo doloon dor ymaa uls orniixoo ner toriig ondort orgood irj bgaa opitseriig salbartai n muulaad bxiin tsagaa tulaad irxeer minii tsagdaa namaig xamgaalna geed uilaad gvigeed bdag shdee

Avatar

Duka 2018-02-27 202.9.44.66

Baxarxaj bn saixan yriltslaga bolj tsagdaagin baiguullaga vvrgee sain gvitsetgej bgaa salbar

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Ene ццц [Хориотой Үг] www gesen n 1 l xvn bn shdee kkk chi ex ornoo batlan xamgaalj vzsen xvn monvv neg xvvxnii neree gargaad irsen gavyag albanii vg 5000 nogoon avsan ch gex shig ooroo yvaagvid sharlxasan golog bn l daa xoorxii

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Ene ццц [Хориотой Үг] www gesen n 1 l xvn bn shdee kkk chi ex ornoo batlan xamgaalj vzsen xvn monvv neg xvvxnii neree gargaad irsen gavyag albanii vg 5000 nogoon avsan ch gex shig ooroo yvaagvid sharlxasan golog bn l daa xoorxii

Avatar

Монгол 2018-02-27 88.230.14.45

Яахаараа зүв зүгээр байгаа хүнийг элдэв үгээр харааж загнадаг байна аа? Эх орныхоо даалгаврыг биелүүлж, нэр төртэй яваад ирсэн эмэгтэй хүнд харин ч талархмаар, бахархмаар юм биш үү? Монгол цагдаа мандтугай!

Avatar

zochin 2018-02-27 43.228.129.3

Saihan yariltslaga boljee. En yugaa ch medehgui baij hudlaa humuus dagaj namirdag olonhi humuus ene yariltslagiig unshaasai bilee.

Avatar

Зочин 2018-02-27 47.61.167.145

Иймэрхүү [Хориотой Үг] авгай нарын үгээр суданыг төсөөлж ерөөсөө болохгүй. Гадныхны БООЛЫН БООЛ болсон [Хориотой Үг] авгайг үтэр түргэн буцааж шал угаалгааачээ

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Chi sudaniig medxiimvv ochij vzsiimvv medexgvi yvaagvi baij bitgii ataarx pizda min

Avatar

СИРИ УЛМАА 2018-02-27 47.61.167.145

СИРИ УЛМАА ШИГ ШАЛЧГИНАСАН [Хориотой Үг] [Хориотой Үг] ЮМ БИЧИЖ

Avatar

БООЛ ЭМ 2018-02-27 47.61.167.145

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ГЭДЭГ НЬ ЭЗЭРХЭГ ТҮРЭМГИЙ УЛСУУДЫН БООЛЫН Л АЖИЛ ШҮҮ ДЭЭ.ЮМ БИЧСЭН Ч ҮНЭНГ БИЧИХ ХОРИОТОЙ. ЭЗДИЙНХЭЭ ТАЛД Л ХУЦАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ. СУДАН ЗҮВ ЗҮГЭЭР УЛС БАЙХАД ГАДНЫХАН ХРИСТИЙН БУЗАР ШАШНААР ТАРХИЙН НЬ УГААСААР БАЙГААД 2 ХУВААСАН ШҮҮ ДЭЭ

Avatar

ш** 2018-02-27 47.61.167.145

5 ЭХНЭРТЭЙ ГЭЖ БИТГИЙ [Хориотой Үг].БҮХ УЛСАД ХУУЛИАРДЭЭД ТАЛ НЬ 4 Г Л ЗӨВШӨӨРДӨГ. ХУДЛАА ИЙМЭРХҮҮ [Хориотой Үг] ЮМ БҮҮ БИЧ.

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Xa xa chi 4 exnerteig n xarsiimuu manaix 2 bolgox xuuli gargax geed bxad chi tendees 4 iig avch suusan ym bnlda xa xa tegeed sain medjiin tee

Avatar

zochin 2018-02-27 59.153.87.15

neg ih saindaa yavaagui bailtai ariin haalga aa gej

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Chi ariin xaalga xeregleed yvaad vzeech emegteichvvdiin ataarxalaa gej

Avatar

Enhee 2018-02-27 122.201.21.185

Negdsen undestnii baiguullagaas shalgaltiin tusgsi komiss irj shalgalt avdag iumaa.

Avatar

www 2018-02-27 66.181.160.7

ene abgai tsalin gej sard 5000 nogoon abch bgaad irsen tal n maniusiin halaasnaas boon ariin haalga erguu abgai

Avatar

цццц 2018-02-27 66.181.160.7

zgr l heleh gesenee helcheech yun nurshuu abgai be baahan albanii ug helleg heregleed ene abgaigaas oor zondoo l emegtei hun tend bgaa shd mongoloos anhdagch geed ongirood bgaa yumuu ats min

Avatar

Zochin 2018-02-27 202.9.44.66

Atsaa zevsegt xvchin tsagdaa geed salbaraa salgaach gichii tsarailaad chi yvj vvreg gvitsetgej vzeegvi l dee tegeed ataarxaad vxlee shdee kkkk

Avatar

Зочин 2018-02-27 203.91.112.146

Mongoliin tsagdaa ugaasaa avilgad idegdsen zakhialgaar ajilladag XXK bolood udaj baigaa delkhiin khamgiin muu tsagdaagiin baioguullagatai uls

Avatar

Зочин 2018-02-27 66.181.176.126

"ГАДНЫН ЯВУУЛГА, УДИРДАГЧДЫН БУРУУ БОДЛОГЫН ҮР ДҮН ӨНӨӨГИЙН МОНГОЛД" ГЭЭЧ

Avatar

Зочин 2018-02-27 202.21.106.159

\n та шууд бүртгүүлээд 50 доллар аваарай дансаар хүлээж авч болно \n найдвратай мөнгө өгнө western-union авч болно хаяг https://goo.gl/Qg5qCJ

Avatar

Зочин 2018-02-27 64.119.19.193

Монгол чинь яая даа гэж байхад

Avatar

тт 2018-02-27 202.9.42.235

монгол баларч байхад тэнд юугаа хийж гадны гар хөл болж явдаг байнаа

Avatar

ссс 2018-02-27 43.228.129.9

Дайн байлдаан өдөөж залуучуудыг турхирч улс төрчидөд авлига өгч байдаг тэдгээр ашигт малтмал эд хөрөнгөний [Хориотой Үг] хүмүүс чинь таны ажиллаад байгаа тэр энхийг сахиулах нэрийн дор христжүүлэх, эд баялагыг нь цөлмөх зорилготой шар толгойтонууд шүү дээ. Та тэдний тэр хар муу санааных нь төлөө хүчин зүтгэж тусалж байна. Африкийн дайн, арабын дайн бүгдийг эд нар гаргадаг шүү дээ. Зорилго нь баялагыг нь дээрэмдэх. Сүүлийн үед манайд нефть боловсруулах үйлдвэр барина гэж байна монголд их хэмжээний нефть байгаа мэдвэл эд нар ямар нэгэн шалтаг хэлээд эсвэл иргэний дайн өдөөж ороод ирэх өндөр магадлалтай. Тиймээс эдний заль мэхэнд хууртахгүй эвээр луйварчидыг төрийн өндөрлөгөөс авч хаях хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-02-27 202.179.31.81

Сайтад анхааруулмаар юм байнаа. Зөв дүрмийн алдаагүй нийтлээчээээ

Avatar

Mongol 2018-02-27 66.181.161.82

Manai turd bga llaruud unshih ni bitgii hel tseejluulmeer yariltslaga bnda.irgedee heterhii shulj muljih ni afrikiin araas l yavaad bn gesen ug shuu dee.odoonoos joohon emh tsegts erembe daraatai bolmoor bn shuu naranhuu neg mori 500sayar avch bhad honogiin hoolgui uvchtei zovlontoi ail hichneen bga bilee bodhol asuudal bizde manaihaan ih goyo surgamjtai yaria bn bayarlalaa

Avatar

А.Батсайхан 2018-02-27 103.10.22.18

маш чухал ярилцлага бна. хүн бүхэн ухаарч уншаасай. танаар бахархаж бна,

Avatar

Зочин 2018-02-27 66.181.161.84

Мундаг хумуус зондоо байхын, мулгуу удирдагч нар шавар хаагаад байхын

Avatar

Зочин 2018-02-27 202.179.2.147

Baharhaj bna

Avatar

Иргэд буруугүй 2018-02-27 202.72.245.206

СОШИАЛД БОСЬЁ ТЭМЦЭЕГЭСЭН ЗАЛУУС БУРУУГҮЙ ЭЭ ХАРИН ТЭДНИЙГ ТИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН 60 ТЭРБУМЫН БОЛОН ОФШООРЫН ГЭХ ЗЭРЭГ ТӨР ЗАСАГТ БАЙГАА ХУЛ ГАЙЧИД БУРУУТАЙ ТЭДНИЙГ ШОР ОНД ОРООГҮЙ ЦАГТ БУХИМДАЛ БАЙСААР БАЙХ БОЛНО

Avatar

Зочин 2018-02-27 99.203.14.87

женко пи.да минь чи битгий худлаа хуцаад бай.АН ч ялгаагүй төрийн албыг мөнгөөр үнэлж зардаг биз дээ,нуугаад байх юм байхгүй нүдэн дээр л байж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж