Дэлхийн санхүүгийн зах зээлд техник технологийн хөгжил дэвшил хүч түрэн орж ирж байна. 2009 онд бий болсон биткойн буюу цахим мөнгө нь 2017 онд дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй нэвтрэн, улмаар дэлхийн 90 гаруй орны төв банк цахим мөнгөний талаар судалгаа хийж эхэлсэн байдаг. Монгол Улс ч энэ үйл явдлаас хоцорсонгүй, цахим мөнгөний бирж байгуулагдаж, биткойн худалдан авах, энэ талын мэдлэг, мэдээлэлтэй иргэд ч цөөнгүй байлаа.
Энэ мэтчилэн цахим үйлчилгээ бидний хэрэглээнд нэвтэрч, иргэд бэлэн мөнгөнөөс илүүтэй цахим үйлчилгээг ашиглах хүсэлтэй болжээ. Тэгвэл THE FORBES TECH сэтгүүл 2018 онд санхүүгийн зах зээлд ямар шинэлэг санаа, технологи гарч ирж буйг танилцуулсан байна.
ГҮЙЛГЭЭ БОЛОН САНХҮҮГИЙН ХЯНАЛТАД ЗОРИУЛАГДСАН БЛОКЧЕЙН
Дэлхийн санхүүгийн зах зээлийн 2017 оны онцлох мэдээ бол яах аргагүй криптовалют болон блокчейн технологи байв. Криптовалютын худалдааг техникийн хувьд дэмжихэд зориулагдсан дэд бүтцийг бий болгодог стартап компани болон блокчейн технологийн өөрчлөлтийг бүртгэдэг компаниудыг The Forbes онцолж байна. Тэдгээр компаниудын дунд криптовалютын гүйлгээг хянахад зориулагдсан сервис болох Chainalysis багтжээ. Тус сервисийг АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо болон татварын албад нь ашигладаг аж.
Үүнээс гадна санхүүгийн гүйлгээг хянах зориулалттай зохион бүтээгдсэн технологи бол Symbiont ажээ. АНУ-ынн Делавэр муж оффшор бүс нутагт хамаарагддаг. Иймээс энэ мужид хийгдэж буй санхүүгийн хяналт болон аливаа өмчлөлийн эзэмшлийг хянах зориулалтаар тус технологийг ашигладаг ажээ.
Мөн хөрөнгө оруулалтын компани Vanguard Group санхүүгийн зах зээлийн мэдээллийг солилцоход блокчейн технологийг туршиж байгаа гэнэ.
Энэ төрлийн аппликейшн: The Bitfury Group, Blockchain, Chain, Chainalysis, Coinbase, Ripple, Shapeshift, Symbiont, Xapo
Хувь хүний санхүүжилтийн хувьсал
Санхүүгийн зах зээлд техник технологийн дэвшлийг бий болгож буй зохион бүтээгчид таныг ч бас мартаагүй гэнэ. Тэд хувь хүний санхүүгийн удирдлагад зориулан аппликейшн бүтээжээ. Энэ чиглэлд компаниуд ихэнхдээ шинэ бизнесийн загварыг туршиж үздэг: Тодруулбал, Credit Carma аппликейшн нь өндөр технологийн тусламжтайгаар хэрэглэгчдэд зээлийн бүтээгдэхүүн авахад нь ямар банкинд хандах зэрэг зөвлөгөө мэдээлэл өгдөг ажээ.
Үүнээс гадна, автомашинаа хямд даатгалд хамруулах, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг хэд хэдэн аппликейшн байдаг гэнэ.
Энэ төрлийн аппликейшн: Credit Karma, Earnin, Lemonade, Metromile, Qapital\
Онлайн-ипотек
Санхүүгийн зах зээлийн нэвтэрсэн технологийн дэвшлийн нэг хэлбэр бол зээл. Энэ төрөлд технологийн хувьсал маш эрчимтэй хөгжиж байна. Тодруулбал, Better Mortgage сервис нь тусламжтайгаар та ипотекийн зээлд хамрагдах бүх бичиг баримтаа онлайнаар бүрдүүлэх боломжтой
Энэ төрлийн олон аппликейшн бий: Affirm, Better Mortgage, Blend, CommonBond, GreenSky, Kabbage, LendingHome, Tala, Upstart
Ухаалаг утсаа ашиглан төлбөр тооцоогоо хий
‘Statista’ дүн мэдээллээр, 2019 он гэхэд дэлхий дахинд утсаар төлбөр тооцоо хийж буй нийт гүйлгээ нэг их наймд ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 28 хувиар өсөх гэнэ. Энэ салбарт нэвтэрч буй технологийн дэвшил иргэд, бизнес эрхлэгчид болон ААН-үүдийн дунд өргөн хэрэглэгдэх болжээ. Тодруулбал, та бидний сайн мэдэх Western Union үйлчилгээ болон TransferWise үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь банкуудаас хэд дахин хямд үнээр гүйлгээ, шилжүүлэх хийх боломжийг олгодог юм.
Энэ төрлийн аппликейшн: Adyen, Forter, Guideline, Gusto, Plaid, San Francisco, Remitly, Seattle, Stripe San Francisco, TransferWise, Veem San Francisco
Ашигтай хөрөнгө оруулалт болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх дата бааз
Санхүүгийн зах зээлийн технологийн дэвшлийг боловсруулагчид хувь хөрөнгө оруулагчдийг энэ төрөлдөө багтаажээ. Хувь хөрөнгө оруулагч нарт эрсдлээ тооцоолох, мэдээллийн массыг судлах, мөнгө угаалтыг илрүүлэх шаардлага тулгардаг. Иймээс тэд ихэвчлэн Big Data ашигладаг. Энэ чиглэлд бүтээгдсэн нэгэн сервис бол Ayasdi хиймэл оюун ухааны платформ билээ. Энэ сервисыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ. Энэхүү сервисийн тусламжтайгаар Citigroup банк Холбооны мөрдөх товчооноос хэрэгжүүлсэн стресс-тестийг даван туулсан байдаг.
Мөн мөнгө угаалтыг илрүүлэх зорилгоор бүтээгдсэн ‘Feedza’ сервис бий.
Үүнээс гадна, Enigma болон Quandl сервис нь санхүүгийн олон сая мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжтой аппликейшн ажээ. Дээрх аппликейшнүүд нь санхүүгийн зах зээлд гарч болзошгүй заль мэхээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой гэдгээр нь The Forbes Tech нэрлэсэн байна.
А.АНИР