Баянзүрхчүүд Фукушима мужтай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Баянзүрхчүүд Фукушима мужтай хамтарч ажиллана

Баянзүрхчүүд Фукушима мужтай хамтарч ажиллана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл, П.Төмөрхуяг нар Монгол Япон Улсын хооронд байгуулсан стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Япон улсад ажлын айлчлал хийсэн.   Энэхүү айлчлалы хүрээнд тус улсын Фукушима мужийн дарга Ейкоу Ёшида, дэд дарга Ягинума Жүнко, мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жүничи Сугияма болон албаны бусад хүмүүстэй уулзаж Баянзүрх дүүрэг, Фукушима мужийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Тодруулбал, хоёр тал дүүрэг, мужийн онцлогт тохирсон хамтын ажиллагааг өрнүүлэх, Баянзүрх дүүрэгт хүнсний ногоо тариалах эрчимжсэн бичил хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, Монголын талаас эрүүл мэндийн салбарын сувилахуйн чиглэлээр мэргэшсэн ажиллах хүчинг Японы орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад ажиллуулах талаар санал солилцлоо. Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд шууд харилцах нь нэн ач холбогдолтой гэдгийг уулзалтын явцад талууд онцолж байсан. Сонирхуулахад, 2017-2021 онд хэрэгжих энэхүү стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зарчим, зорилт багтсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж