10 настай хүү амьтны хүрээлэн үзэхээр оргожээ

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

10 настай хүү амьтны хүрээлэн үзэхээр оргожээ

10 настай хүү амьтны хүрээлэн үзэхээр оргожээ

10 настай гүрж хүү Тбилис хотын амьтны хүрээлэнг үзэхээр гэрээсээ “оргож”, галт тэргээр 130 км аялсан тэр өдөр нь амьтны хүрээлэн хаалттай байж таарчээ. Амьтны хүрээлэн үзэж чадаагүйдээ урам хугарсан Дато Носадзе гудамжинд харгалзах хүнгүй ганцаараа явж байхад нь Тбилис хотын эргүүлийн цагдаа нар олж, эцэг эхтэй нь холбоо барьжээ. Цагдаа нар хүүг Кашури хот дахь гэрт нь хүргэж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Харин энэ хэргийн талаар маргааш нь сонссон Тбилис хотын амьтны хүрээлэнгийнхэн хүүд амьтны хүрээлэнгээр дуртай үедээ зочлох бүтэн жилийн эрх олгосон байна.

Эрхийн бичгийг хүүг олсон цагдаа нар дараа өдөр нь аваачиж өгчээ.

Дато Носадзед амьтны хүрээлэнгийн захирал Зура Гуриелидзе өөрийн биеэр газарчилж, тайлбарлаж, лемур сармагчин, заан, тэмээ, ямаа гөрөөст амттан өгөхөд нь тусалжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж