Монголын банкны салбарыг үнэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Монголын банкны салбарыг үнэллээ

Монголын банкны салбарыг үнэллээ

Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн хөтөлбөрийн тайланг өнөөдөр  /2018.02.27/ танилцууллаа. Тайланд Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхэд Монголын банкууд амжилттай ажиллаж байгааг дурджээ.

 Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн үр дүнг өнөөдөр анх удаа танилцууллаа. Тайланг Олон улсын санхүүгийн корпорацийн (ОУСК) Монгол Улс дахь суурин төлөөлөгч Туен Нгуен, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, тус холбооны ахлах ажилтан Б.Батмөнх нар танилцуулсан юм.

Тайланд Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооны гишүүн 34 орноос 19-ийг хамруулснаас Бангладеш, Бразил, Хятад, Колумб, Индонез, Монгол, Нигери, Вьетнам зэрэг найман орон тогтвортой санхүүжилтийг банкны салбарт хэрэгжүүлэхэд өндөр амжилт гаргажээ.

Тогтвортой санхүүжилтээр  банкинд зээл, санхүүжилт олгохын өмнө тухайн төслийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалган, эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах арга хэмжээ авахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, Монголын банкны салбар Тогтвортой санхүүжилтээр өндөр үнэлгээ авч байгаа нь тус салбар байгаль орчин, нийгэмд ээлтэй ногоон төслийг эрчимтэй дэмждэгийн илэрхийлэл ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж