Тогтвортой хөгжил ба тогтвортой амьдралын хэв маяг сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжил ба тогтвортой амьдралын хэв маяг сэдэвт сургалт боллоо

Тогтвортой хөгжил ба тогтвортой амьдралын хэв маяг сэдэвт сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв “Тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг” сэдэвт сургалтыг дүүргийнхээ 73, цэцэрлэгийн багш ажилтнуудад зохион байгууллаа.

Сургалтаар өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөн ундны усны хэрэглээгээ хэмнэх болон хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгахын ач холбогдлыг харилцан ярилцлаа.

Сургалтын үр дүнд ундны усны хомсдох шалтгаан болон хог хаягдлын байгальд үзүүлэх хор уршгийн талаар тодорхой ойлголтой болж цаашид амьдралдаа зөв хэв маягийг хэвшүүлсэн байгальд ээлтэй иргэн ,гэр бүл, хамт олон болох шаардлагатай байгааг мэдэж авсан төдийгүй амьдралыг хэв маягаа байгальд ээлтэйгээр өөрчилж болох санаачлага хүсэл эрмэлзлэлийг бий болгосон үр дүнтэй сургалт боллоо.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж