Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст “LED” дэлгэц хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст “LED” дэлгэц хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст “LED” дэлгэц хүлээлгэн өглөө

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай “Лед” дэлгэцийг хүлээлгэн өглөө.

Хан-Уул дүүргийн гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын нэгдсэн хяналтын удирдлага бүхий “Лед” дэлгэцтэй болсон нь цаг үеэ олсон чухал дэмжлэг болсныг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид онцлон хэлж, талархсанаа илэрхийллээ.

“Лед” дэлгэцийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хамт олонд хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ. Үйл ажиллагаанд Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн удирдах албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж