ГИХГ-ын ажилтнуудын мэргэжил, арга зүйн цугларалт явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

ГИХГ-ын ажилтнуудын мэргэжил, арга зүйн цугларалт явагдаж байна

ГИХГ-ын ажилтнуудын мэргэжил, арга зүйн цугларалт явагдаж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах ажилтнуудын мэргэжил, арга зүйн цугларалт” болж байна. Энэхүү үйл ажиллагаа нь 2 дугаар сарын 26-28-ны хооронд 3 хоног үргэлжлэх юм.

Уг үйл ажиллагааны хүрээнд байгууллагын зорилго, зорилтын биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн цэгнэж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй удирдах ажилтнуудын мэргэжил, арга зүйн цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга нар, мөн чиглэл хариуцсан ахлахууд зэрэг нийт 50 гаруй албан хаагчид оролцож байна.

“Удирдах ажилтнуудын мэргэжил, арга зүйн цугларалт”-ын нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, дэд дарга Д.Түвшинтөр нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 2017 онд манай байгууллага “Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэсэн, амжилт дүүрэн жил байсан бөгөөд 2018 он бол бидний хувьд илүү хариуцлагатай он байх болно. Учир нь энэ онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах чухал жил” хэмээн онцлов.

Үүний дараагаар бүсийн газар, хэлтсийн удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах, орон нутагт тулгамдаж буй асуудал, үүсч буй хүндрэлийг шийдвэрлэх талаар танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Цугларалтын үеэр удирдах албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн хууль, удирдах ажилтны манлайлал, санхүү, аудитын чиглэлээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийн, лекц унших юм. Мөн энэ үеэр төв болон боомт, орон нутгийн газар, хэлтсийн дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулна.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж