Д.Сэржмядаг охиныг хайж  байна

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Д.Сэржмядаг охиныг хайж  байна

Д.Сэржмядаг охиныг хайж  байна

Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай охин алга болсноос хойш гурван сар өнгөрчээ. Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйсангүй. Цагдаагийн байгууллагаас Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Алга болсон Д.Сэржмядаг охины талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ бид бүхий л хүч чадлаа дайчлан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Ар гэрийнхнийг нь шалгаж байна. Дорноговь болон Замын-Үүдийн цагдаагийн алба хаагч нартай дарга удирдлагууд холбогдон ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагч нар нэмэлт бүрэлдэхүүнээр Дорноговьд ажиллаж байгаа” гэв.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж