76:1 Шүүмжлэгч | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

76:1 - НАРАНТУЯА
76:1 Шүүмжлэгч

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяаг онцолж байна. 

2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Ардчилсан намд алганы амт үзүүлж, Ардын намд 65 суудал өгсөн. Харин Завхан аймгийн хоёр тойрог хоёулаа цэнхэртэж, Я.Санжмятав, З.Нарантуяа нарыг сонгосон юм. УИХ-ын гишүүд тангараг өргөх ёслол дээр З.Нарантуяа гишүүн ганцаараа эсрэг санал өгсөн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ тухайгаа тэрбээр “би кноп дарахдаа будлиагүй. Тийм, үгүй гэсэн аль ч товчлуурыг дараагүй юм. Тийм гэвэл сонгогчдын 47 хувийн санал авсан Ардчилсан намын маргааныг нягталж шалгаад тангаргаа өргөе гэсэн мэдэгдлийг үгүйсгэх, үгүй гэвэл намайг сонгосон сонгогчдынхоо сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй болох байсан” хэмээн тайлбарласан байдаг.

Ийнхүү тангараг өргөсөн цагаасаа л сөрөг хүчин байхаа тамгалаад амжсан хатагтай маань эдийн засгийн талаарх шүүмжлэлийг харин ч нэг харамгүй хэлдэг билээ. Шингэн хоолойгоор ширэв татах түүний үгс өрөөл бусдаас шүүмжлүүлэх тохиолдол гардаг. УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөгжлийн банкны Эрсдэлийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монполимэт болон МАК өрөө төл” гэж хашгирсан нь эцэстээ гүтгэлгийн шинжтэй болж төгссөн билээ.

Гишүүнээр сонгогдохоос өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад нэр дэвшихийн тулд ажлаа өгсөн. Ингээд гишүүн болсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.

З.Нарантуяа гишүүн бүлэг дотроо ганц эмэгтэй ч парламентад 13-уулаа билээ. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдтой хамаатан гэдэг.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль
  • 1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль
  • 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч
  • 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч
  • 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал

  • 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал
  • 2006-2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал
  • 2010-2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч
  • 2011-2012 онд “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2011-2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн
  • 2013-2014 онд Завхан аймгин Ардчилсан намын хорооны дарга
  • 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга

Шагнал

  • 2013 онд Алтан гадас одон
  • 2004 онд Санхүү банкны тэргүүний ажилтан
  • 1998 онд Хууль зүйн тэргүүний ажилтан

Гадаад хэл

Англи, Орос

Т.НОМИН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-26 113.60.17.133

Muu baliar zavaan tagnuulch teneg avgai chin yahlaaree ajilsan jil shuud Mongol bankind mergejilten hiiged yavchdgiin endees neg yum haragdaj bna mongolchuud 90eed onii dunduur baryynii ulsad sursan ghd buh yumaa bariad tuuchdag bsn elbegeeg hurtel tegseer bgad tarhia ugaalgad odoo yamar bolsnoo har ternees ene avgai bid 2in ezemshsen bolovsrol mergejil yalgagdah yum alga harin tom yalgaa bol ene avgai tsagaan gartan tohilog office sandal shireegui bol hench bish bi buteegch

Avatar

Зочин 2018-02-26 202.21.100.210

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ТЭТГЭВРИЙН НАС БОЛСОН ,ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮН ТОМИЛДОГОО БОЛИМООР ЮМ. САНХҮҮ ХАНГАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА 63 НАСТАЙ ХҮН САЯ ТОМИЛЛОГДЛОО. ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДАРГААР НЬ УДАА ДАРАА АВИЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙСАН ХҮН ДАГИЙМАА ГЭЖ 60 ГАРСАН АВГАЙ ТОМИЛОГДООД БАС БОЛООГҮЙ ОДОО БОЛОХ ЦЭРГИЙН БАЯРААР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТЭРГҮҮНД МӨН ЦЭРГИЙН ГАВЪАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНД, МӨН ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА ЦОЛОНД НЭРИЙГ НЬ ТОДОРХОЙЛООД ЯВУУЛЖ БАЙНА. НЭГ ЗЭРЭГ ШҮҮ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ . ТӨРД ТОЛГОЙ ГЭЖ БАЙДАГ БОЛ ИЙМ ЗҮЙЛИЙГ ЗОГСООГООЧ ЕРӨНХИЙ САЙД , ЗГХЭГ-ЫН ДАРГА МИНЬ.

Avatar

Иргэн 2018-02-26 202.21.106.102

УИХ ДАХЬ ГАНЦ ГЭРЭЛ НЬ ЮМ ДАА. АМЖИЛТ

Avatar

УИХ 2018-02-26 122.201.31.110

АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2018-02-26 66.181.187.121

Эрдэнийн үгээр байж болохгүй шүү бусдаар яахав

Avatar

Доёо 2018-02-26 122.201.24.111

Нарантуяа шиг 20 хүн УИХ д байхад л хөгжлийг дагуулчихна. Амжилт хүсье!

Avatar

Зочин 2018-02-26 125.168.37.248

Нvд vнэнч чих худалч гэж яасан vнэн vг бэ?! Арай гайгvй гэж бодоод байсан чинь Жинхэнэ хулгай луйварт мэрэгшиж гаршсан гvйцэтгэгч эм байжээ!!!! Ийм амьтан жинхэнэ эздээсээ ч хорлонтой хенеел ихтэй байдаг юм гэсэн шvv!!! Ээ базарваань!!! Намтраас нь харсан чинь естой аймаар амитан хурганы арьс немерсен сvргийн манлай [Хориотой Үг] чоно байж!!! Ео ео!! Энэ АН-д яагаад бvгд ийм хvмvvс шигдчихсэн байдаг юм бэээ????!

Avatar

Зочин 2018-02-26 27.123.212.135

Чи атаархаж үхлээ юу.Ирээдүйн ерөнхий сайд хүн.

Avatar

Зочин 2018-02-26 113.60.17.133

Goemsog b**s doloogch

Avatar

зочин 2018-02-26 202.21.111.237

эдийн засгийн хүнд энэ цаг үед шудрагаар, мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Зочин 2018-02-26 202.21.117.178

teneg avgai dur esgesen

Avatar

зочин 2018-02-26 202.131.243.118

Мундаг, Мэдлэгтэй, асуудлыг эерэг талаас нь бодитоор анализ хийдэг, шударга, улс орныхоо эдийн засгийг зөв тал руу нь чиглүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ харамгүй зориулж яваа цөөхөн гишүүдийн нэг мөнөөс мөн.

Avatar

678 2018-02-26 64.119.22.78

энэ чин луйварчин юм бна монгол шуудан гуйцэтгэх захирал бсан бна яаж баядсан болоо гээд бодож бсан ойлгомжтой боллоо ажиласан 2 банк 2 дампуурсан бм бна

Avatar

Зочин 2018-02-26 202.21.117.230

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД АМАА ХАМХСАН ТАГ ДҮЛИЙ БАЙСАН ЭНЭ ЭМ УИХ ГИШҮҮН БОЛООД ХЭЛД ОРСОН БИЛЭЭ. АН-ЫН ГИШҮҮН УЧРААС ЗААВАЛ ШҮҮМЖЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ ҮҮДНЭЭС Л ШҮҮМЖИЛДЭГ ХҮҮХЭН Л ДЭЭ. ӨӨР ЭНЭ ХҮҮХНИЙ ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ ГЭЖ ЮУ БАЙХ БИЛЭЭ

Avatar

Зочин 2018-02-26 202.21.106.117

Ардчилсан бузар авгай нар долоон уулвн цаагуур далд ор

Avatar

Зочин 2018-02-26 124.158.109.140

Далайн тэртээ боловсорсон сүрхий сайн хүн юм байнаааааа

Avatar

Lavlaa 2018-02-26 59.153.112.224

Bolovsroltoi chadvartai khun Bodit dugnelt shuumjlel gargakhad khuleej avakh l yostoi Manaikhan chini neg ni sorog khuchin tul sorj baikh yostoi nogoo tal ni sorog khuchnii sanaliig darj uneguiduulj baikh yostoi yum shig l uildel ajiglagdaad baina Ug ni ard tumen toroo zuv jolooduulakh gej "khamgiin shildeg" toloologchidoo songoson ukhaantai yum biz dee Daan ch suuliin uyed ene utga ni aldagdaad baikh yum

Avatar

mg 2018-02-26 202.179.8.210

Zahialgatai niitlel bnaa.
2012-2016 ond sanhuugiin zohitsuulah horoonii dargaar ajillaj bsan hun.
Mongoliig asar ih orond orohod bas ter ih mongiig hyanaltgui tootsoogui zartsuulhad oroltsood l ywj bsan hun shtee.
Buh mongolchuudiig teneg gej bodvol enduurel shuu

Avatar

zochin 2018-02-26 202.70.33.242

Narantuyag demjij bn

Avatar

mongol 2018-02-26 202.70.33.242

Ene hun shig medleg bovsroltoi tulahtai hun mongold olon heregtei bn henii hamaatan henii huuhed baih ni chuhal bish bolvsrol ajliin turshlaga ni l chuhal ene manai kommunistuudiin ah duu turul turugsuduur ni helmegduuldeg arga ni odooch uurchlugduhgui bn gadaadad bolvsrol ezemsheed turshlaga hurimtluulaad irsen hun turiin albanii shalgaltand tentsehed chinii aav chini nuguu namiin hun bn geed avahgui baih mash olon jishee bn iim baihad bid ardchilal hugjil devshil yariad suugaad baih uu er. saidaa

Avatar

Зочин 2018-02-26 113.60.17.133

Bolij uz b**s doloogch amnaas chin umhii unerteed bna

Avatar

Зочин 2018-02-26 64.119.22.199

Эр эм гэлтгуй ийм л МЭДЛЭГТЭЙ хумуусийг сонгож торд зутгуулбэл АРД бидний амьдрал дээшлх юмсан уг нь.

Avatar

Зочин 2018-02-26 202.179.24.150

jon jon jon

Avatar

Зочин 2018-02-26 202.179.31.152

Ter

MAK Monpolimet deer ni Byambatsogtiin kompani hamag mungiig ni zeelsen ni unen. MAK ni tulj chadahgui unjij bgaa. Odoo ch sain tulugduugui bgaa

Avatar

Зочин 2018-02-26 202.5.196.10

HUDLAA AVGAI

Avatar

irgen 2018-02-26 64.119.16.61

Ene gishyyn shig setgej bodoj chddag olon gishyyn baival saikhnaa. Daanch arai dendyy humuuseer duursen dee.

Avatar

иргэн 2018-02-26 103.57.92.128

Мэдлэгтэй харагддаг. Хэт нэг талыг барьж битгий хазайгаарай. Хуйвалдагчидтай нийлж болохгүй шүү.

Avatar

Зочин 2018-02-26 103.26.194.203

Сөрөг хүчний үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа, мэдээлэлтэй, мэдлэгтэй аливаа зүйлд бодитоор хандаж байгаа харагддаг. МАН-ын эмэгтэй гишүүдийн хажууд ХОЛ ИЛҮҮ. Завханчууд маш сайн сонголт хийсэн

Avatar

Зочин 2018-02-26 27.123.214.107

дүр үзүүлэгч.

Avatar

Зочин 2018-02-26 103.26.194.66

АЗТАЙ АМАРЗАЯА ГАНДААШ БИЛЭГТ ГЭЭД ОЛОН ОЛОН БОР ХАЛЗАН ХОНИНУУДТАЙ ЯАЖ ЗҮЙРЛЭХ ВЭ ДЭЭ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2018-02-26 202.131.243.198

Шүүмжлэгч гэхээсээ илүү зөв юм яриад байхад даанч МАНгарууд нь тухайн үед нь сонсохгүй эсрэгээр нь хийх юм. Дараа нь нэг их том ажил хийж байгаа юм шиг нөгөө буруу хийсэн юмаа ичихгүй өөрчлөх юм.

Avatar

zochin 2018-02-26 202.180.220.172

Mundag emegtei

Avatar

ЗОЧИН 2018-02-26 202.21.100.210

Мэдлэгтэй, жинхэнэ зөв сонгогдсон гишүүн эмэгтэй.

Avatar

Зочин 2018-02-26 64.119.23.142

MAN-iin AVGAI NARAAS TOLGOI UNDUR GEDGIIG CHI CH HARLAA BI CH HARLAA

Avatar

Зочин 2018-02-26 27.123.212.137

Мэдлэгтэй, асуудлыг эерэг талаас нь бодитоор анализ хийдэг, шударга, улс орныхоо эдийн засгийг зөв тал руу нь чиглүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ харамгүй зориулж яваа цөөхөн гишүүдийн нэг мөнөөс мөн.

Avatar

АН-ын бүлгийн дарга нь даалгавар өгдөг биз 2018-02-26

АН-ын бүлгийн дарга нь гишүүддээ тодорхой сэдвээр шүүмжлэх даалгавар өгөөд шүүмжлүүдэг нь илт байдаг.Энэ ч буруутгаад байх зүйл биш. Гол шүүмжлэгч нь Пүрэвдорж, Нарантуяа, Батзандан нар. Эрдэнэбат дүгнэсэн маягтай арай чангаруулаад юм хэлнэ.Үе үе давсыг нь хэтрүүлээд байх болохоос энэ Нарантуяа нөгөөдүүлээ бодвол арай үндэслэлтэй юм ярина шүү. МАН-ынхан хэрэгтэйг нь авах хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2018-02-26 64.119.26.23

Ene hun uvs nutgiin hun umaA daa urgelj l aman dotoroo ur dungui uglej suudag avgai umaa daa

Avatar

zochin 2018-02-26 66.181.164.214

Umiig shuumjleh ikh amarhan, harin hiih ikh hetsuu. Teheer ene emegtei arai l boloogui bgaa um bolov uu,

Avatar

ЗОЧИН 2018-02-26 64.119.24.204

СӨРӨГ ХҮЧИНИЙ ДАЙЧИН МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ГИШҮҮН! ЭРХ БАРИГЧ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИЙН БҮХ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙГ НИЙЛҮҮЛСЭНЭЭС ХОЛ ИЛҮҮ ЖИН ДАРДАГ

Avatar

Зочин 2018-02-26 202.9.40.75

Үнэн шүү. МАН ын авгай нар дандаа шулга хэлгий юмнууд Оюунхорол.Сарангэрэл. Билэгт. Оюунчимэг гм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж