Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

76:1
76:1 Шүүмжлэгч

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяаг онцолж байна. 

2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Ардчилсан намд алганы амт үзүүлж, Ардын намд 65 суудал өгсөн. Харин Завхан аймгийн хоёр тойрог хоёулаа цэнхэртэж, Я.Санжмятав, З.Нарантуяа нарыг сонгосон юм. УИХ-ын гишүүд тангараг өргөх ёслол дээр З.Нарантуяа гишүүн ганцаараа эсрэг санал өгсөн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ тухайгаа тэрбээр “би кноп дарахдаа будлиагүй. Тийм, үгүй гэсэн аль ч товчлуурыг дараагүй юм. Тийм гэвэл сонгогчдын 47 хувийн санал авсан Ардчилсан намын маргааныг нягталж шалгаад тангаргаа өргөе гэсэн мэдэгдлийг үгүйсгэх, үгүй гэвэл намайг сонгосон сонгогчдынхоо сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй болох байсан” хэмээн тайлбарласан байдаг.

Ийнхүү тангараг өргөсөн цагаасаа л сөрөг хүчин байхаа тамгалаад амжсан хатагтай маань эдийн засгийн талаарх шүүмжлэлийг харин ч нэг харамгүй хэлдэг билээ. Шингэн хоолойгоор ширэв татах түүний үгс өрөөл бусдаас шүүмжлүүлэх тохиолдол гардаг. УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөгжлийн банкны Эрсдэлийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монполимэт болон МАК өрөө төл” гэж хашгирсан нь эцэстээ гүтгэлгийн шинжтэй болж төгссөн билээ.

Гишүүнээр сонгогдохоос өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад нэр дэвшихийн тулд ажлаа өгсөн. Ингээд гишүүн болсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.

З.Нарантуяа гишүүн бүлэг дотроо ганц эмэгтэй ч парламентад 13-уулаа билээ. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдтой хамаатан гэдэг.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль
  • 1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль
  • 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч
  • 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч
  • 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал

  • 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал
  • 2006-2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал
  • 2010-2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч
  • 2011-2012 онд “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2011-2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн
  • 2013-2014 онд Завхан аймгин Ардчилсан намын хорооны дарга
  • 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга

Шагнал

  • 2013 онд Алтан гадас одон
  • 2004 онд Санхүү банкны тэргүүний ажилтан
  • 1998 онд Хууль зүйн тэргүүний ажилтан

Гадаад хэл

Англи, Орос

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж