Хөлбөмбөг: Шүүгчдийн нэгдсэн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Шүүгчдийн нэгдсэн хурал боллоо

Хөлбөмбөг: Шүүгчдийн нэгдсэн хурал боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны бүх шүүгчдийн нэгдсэн хурал өнөөдөр /2018.02.26/ болж, энэ үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбооны зэрэглэлтэй шүүгчид, албан ёсоор цол тэмдгээ гардан авлаа.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны талбайн шүүгчийн зэрэглэлтэй Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчийн зэрэглэлтэй Э.Ариунболд, Б.Даваасүрэн, Ч.Жавхлантөгс нараас гадна Монгол Улсаас анх удаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын шүүгчийн зэрэглэлийн болзол хангасан Р.Жаргалсайханд Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан цол тэмдгийг нь гардуулан өгөв. 

Футзалын дээд лигийн сүүлийн хоёр улирлын шилдэг шүүгч Р.Жаргалсайхан өнгөрсөн оны аравдугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын шүүгчийн шалгалт өгч, амжилттай тэнцсэнээр Монголын анхны Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын зэрэглэлтэй шүүгч болсон юм. 

Тус арга хэмжээний дараа шүүгчид өнгөрсөн улирлын шүүлтийн алдаа оноогоо дүгнэн, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөртэйгөө танилцав. Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны “Шүүгчийн академи”-д суралцаж буй Монголын хөлбөмбөгийн холбооны 1-р зэрэглэлтэй шүүгч Н.Батбилэг Азийн шилдэг шүүгчдийн бэлтгэх зорилготой шүүгчийн академийн талаар сонирхолтой мэдээллийг бусадтайгаа хуваалцсан.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж