Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг OneTwoTrip компанийн мэдээлснээр энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ирэх гадаадын хөгжөөн дэмжигчдийн онгоцны тийзийн үнийг 2,7 дахин нэмсэн гэжээ.
Хамгийн их захиалгатай 30 чиглэлийн нислэгээс 29-ийнх нь үнийг нэмсэн байна. Нэмэгдээгүй нислэг нь Токиогоос Москва орох нислэг ажээ. Хамгийн бага нэмэгдсэн чиглэл нь Өмнөд Солонгос, Панам, Мароккогоос Москва орох нислэгүүд бөгөөд эдгээр нислэгийн тийз 7,7-10 хувь хүртэл нэмэгджээ. Харин Герман, Их Британи, Испани, Иран, Мексикээс Москвад ирэх нислэгийн тийз бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Гэхдээ өмнө захиалсан тийзэнд шинэ үнэ хамаарахгүй юм.