Хойд Осетийн Ардон голын ус улаан шаргал өнгөтэй болсон нь оршин суугчдын санааг зовоосон.
Хойд Осетийн Байгаль орчны яам байдлыг нягталж үзээд голын ус уурхайгаас гарч байгаа шавартай холилдон өөрчлөгдсөн, экологийн хувьд аюулгүй хэмээн мэдэгджээ.
Гол дагуух Мизур тосгоны оршин суугчид голын усны өнгө өөрчлөгдсөн гэсэн мэдээллийг анх өгчээ. Мэдээллийн дагуу Байгаль орчны яамныхан очиж шалгахад цаг агаар дулаарсантай холбоотойгоор хөрсний ус одоо ашиглагдахгүй байгаа уурхай руу нэвчиж, энэ ус нь гол руу цутгасан гэсэн албан ёсны тайлбар гаргажээ.
Хөрсний ус шавартай холилдон, мөн уурхайд ашиглагдаж байгаа хаягдан зэвэрсэн төмөр хоолойгоор урссан ус өнгө нь өөрчлөгдөн голд нийлсэн гэсэн тайлбарыг хийжээ. Гэхдээ хаягдсан уурхайд химийн ямар нэг элемент байгаагүй гэдгийг Мизур тосгоны захиргаа хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ