Зургаан хүний амь нас хохирсон ноцтой ослууд гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Зургаан хүний амь нас хохирсон ноцтой ослууд гарчээ

Зургаан хүний амь нас хохирсон ноцтой ослууд гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 414 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, орон нутагт зургаан хүний амь нас хохирсон ноцтой ослууд бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан гурван хэргийн араас шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн  нутаг Хайлаастын замд T.Pruis маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан дөрвөн хүн гэмтжээ. Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын амын ойролцоох асфальтан замд T.Mark-2 маркийн автомашин онхолдож, зорчигч Ш-ын амь нас хохирсон хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.                                                          

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж