Хүрээлэнгүүдэд даалгавар өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Хүрээлэнгүүдэд даалгавар өгчээ

Хүрээлэнгүүдэд даалгавар өгчээ

Монгол Улсын Засгийн газрын газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүрээлэнгийн захирал нарт  өнөөдөр албан даалгавар өглөө.

Тодруулбал, эрдэм  шинжилгээний ажилтны дотор шинжлэх ухааны докторын эзлэх хэмжээг харъяа хүрээлэнгүүдийн дунджаар 2020 онд 8 хувь, 2024 онд 11 хувьд хүргэх, тэдний гадаад хэлний мэдлэгийг  дээшлүүлэх талаар бодитой ажил зохион байгуулахаар болжээ.

Мөн ШУА-ийн баланст байгаа барилга байгууламжийн үзлэг явуулж, ажилтан, албан хаагчдын   ажиллах нөхцөлийг сайжруулах, цахим мэдээллийн сан болон хүрээлэнгийн вэб сайтыг  шинэ шатанд гаргахад анхаарч ажиллахыг үүрэгдсэн байна.

Хүрээлэнгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс ажиллагсадын ажлын төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр A, B, C, D, F системийн үнэлгээгээр дүгнэх гэнэ.   Мөн хүний нөөц, хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагааны боломж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг харгалзан хүрээлэнгийн судалгааны 3 хүртэлх үндсэн чиглэл тогтоохоор болжээ.  Ирэх гурван жилд нийлүүлэх бололцоотой тусгай захиалгат 6-аас доошгүй бүтээгдэхүүний шинжлэх ухааны үндэслэл ба түвшин, хамрах, нөлөөлөх хүрээ, урьдчилсан ТЭЗТооцоо, ТЭЗҮ-ийг тодорхойлох, санхүүгийн чадавхаа стратеги төлөвлөгөөтэй уялдуулж, дунд хугацааны төсвийн төслийг төлөвлөх даалгаврыг хүрээлэнгүүдэд өгсөн байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж