"Бид 4"-ийн Б.Оргил “Voice”-ын тайзыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

"Бид 4"-ийн Б.Оргил “Voice”-ын тайзыг сонгожээ

"Бид 4"-ийн Б.Оргил “Voice”-ын тайзыг сонгожээ

“The voice of Mongolia” шоуны долоо дахь дугаар өчигдөр /2018.02.25/ олны хүртээл болов. Тус дугаарт дуучин Б.Оргил оролцсон нь олон хүний  анхаарлыг татжээ.

Үзэгчид түүнийг "Камертон-2" шоунд  амжилттай оролцож, тус шоунаас төрсөн “Бид 4’” хамтлагийн гишүүн гэдгээр нь сайн мэднэ. Соло уран бүтээл хийж, өөрийгөө өөр өнцгөөс харуулахаар шийдсэн түүний сонголт буруудаагүй гэгддэг. Түүний бие  дааж гаргасан “JeTaime”, “Loving you” болон реппер NMN-тэй хамтран гаргасан “Энэ удаа” зэрэг дуунууд нь  залуусын сонсох дуртай уран бүтээлийн нэг болсон.

Уран бүтээлийн хувьд нам гүмхэн байсан дуучин залуу "Voice"-ын тайзыг чимэх гээд завгүй байжээ. Б.Оргилыг дуулах мөчид багагүй хугацаанд "Камертон-2" төсөл дээр хамтран ажилласан дуучин Д.Болд шууд таньсан бөгөөд хамтарч ажиллаж байсан учраас түүнийг сонгоогүй юм. Харин үлдсэн гурван шүүгчдийн тухайд Д.Отгонбаяр, С.Ононбат нар эргэж хараагүй ч дуучин Д.Уламбаяр Б.Оргилыг сонгосон.

Б.Хулан 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж