Сонгинохайрханчууд “Мөнгөн Улаанбаатар” наадамд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханчууд “Мөнгөн Улаанбаатар” наадамд амжилттай оролцлоо

Сонгинохайрханчууд “Мөнгөн Улаанбаатар” наадамд амжилттай оролцлоо

Уламжлал ёсоор 10 дахь жилдээ зохиогдож буй Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид болон иргэдийн ‘Мөнгөн Улаанбаатар’ цасны баярын арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 22 байгууллагын 451 хүн хамрагдлаа.

Хандгайтын “Янзага” зусланд болсон цасны баярт цасан дээрх бүжиг, хөгжөөнт буухиа, дартс зэрэг тэмцээн зохион байгуулагдаж, байгууллагын нэгдсэн дүнгээр Онцгой байдлын хэлтэс тэргүүн байр, Эрүүл мэндийн төв дэд байр, өнгөрсөн жилийн дүүргийн Шилдэг биеийн тамир, спортын хамтлагаар шалгарч, зочин багаар оролцсон 91-р цэцэрлэг гутгаар байрт тус тус шалгарлаа.

Өвлийн наадмын зохион байгуулалт, тэмцээнд оролцсон байдал, мөсөн хотхон байгуулсан зэргээр нь байр эзлүүлдэг бөгөөд Сонгинохайрхан дүүрэг багийн нэгдсэн дүнгээр нийслэлийн хэмжээнд 4-р байранд орлоо.

Энэ жилийн “Мөнгөн Улаанбаатар” спорт наадамд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцсон юм.

Эх сурвалж:СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж