Төрийн албанд гэнэтийн шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Төрийн албанд гэнэтийн шалгалт хийж байна

Төрийн албанд гэнэтийн шалгалт хийж байна

Аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэнэтийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс хийж байна.

"Хариуцлага үр дүн"-гийн жилийн хүрээнд 2018 оны ээлжит шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгуудаас эхлүүлжээ. Шалгалтын багийнхан төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл, явцад хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх аж.

Шалгалтын явцад төрийн албан хаагчдыг томилсон томилгоотой нэг бүрчлэн танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаа албан хаагчдын судалгаанд түшиглэн,  түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх зэрэг арга хэмжээ авах аж.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж