Францын Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн лоббийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн лоббийг эсэргүүцэв

Францын Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн лоббийг эсэргүүцэв

Өөрийнх нь Засгийн газартай, улс орных нь фермерүүд зөрчилдсөн энэ үед Эммануэль Макрон Францын хөдөө аж ахуйн хамгийн том үзэсгэлэн яармагийг хүмүүсийн исгэрээн, шоолох дуун дор сонирхов.

Ноён Макрон Парисын өмнөдөд нээгдсэн яармагийг бямба гарагт дайсагнагч олны дунд сонирхсон юм. Уг дайсагнал Европын холбооны худалдааны хэлэлцээ болон хятадууд газар худалдан авч буйд дургүйцсэн Францын хөдөө аж ахуйн хүчирхэг лобби өрнүүлэгчдийн хилэнг намжаах хэрэгтэйг Ерөнхийлөгчид ойлгууллаа. Хог ургамал устгахад ашигладаг химийн бодисыг Засгийн газраас удахгүй хориглох гэж байгаа нь фермерүүдийн хилэнг дэгдээжээ. Хорт хавдар үүсгэгч хэмээн таамаглаж буй глифосатыг өөр бодисоор орлуулж чадахгүй байгаа фермерүүдэд нийцсэн шийдвэр гаргахаар ноён Макрон амлав.

Хөдөө аж ахуйн яармаг нь Францын улстөрчдийг тус улсын фермерүүдтэй ойртуулахаасаа илүү сөргөлдүүлэхэд хүргэдэг өрсөлдсөн уламжлалтай. Жилийн өмнө тус яармагт Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр оролцсон ноён Макрон руу өндөг шидсэн удаатай.

Бямба гарагт хааяахан мөртөө шаргуу исгэрээнийг үе үе алга таших дуун дарж байсан нь уурссан фермерүүд өөдрөг бодолтой хүмүүс байгаагийн илрэл боллоо.

“Ерөнхийлөгч үгийг маань сонсдог ч бид хүлээсэн хэвээр. Энэ хүн хэлээд байгаагаа ажил хэрэг болгоосой. Ерөнхийлөгчийг үнэлэхэд хэт эрт байгаа ч энэ хүнд санаа бий” хэмээн Бретанийн фермер Стефане Ле Друиллен ярьж байлаа.

Ноён Макрон Францын хөдөө аж ахуйн салбарт таван тэрбум еврогийн хөрөнгө оруулах төлөвлөгөө дэвшүүлж, фермерүүд Өмнөд Америк, Европын холбооны хоорондох худалдааны хэлэлцээг эсэргүүцэж буй үед Ерөнхийлөгч уг үзэсгэлэнг сонирхсон юм.

Сонирхох ямар ч бэлтгэлгүй байснаа ноён Макрон тайлбарласан. Гэхдээ хоёр өдрийн өмнө тэрбээр олон зуун фермерийг Елисейн ордон үзэж сонирхохыг урьсан нь дайсагнасан хандлагыг зөөллөх оролдлого гэгдэж байна.

Ерөнхийлөгч пүрэв гарагт хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулах үеэр фермерүүдэд Европын холбооны татаасаас татгалзаж, үйлдвэрлэлийн эрчимжсэн арга хэрэглэх “соёлын хувьсгал” өрнүүлэхийг уриалав.

Гадаадын “хүчирхэг улс” фермийн газар худалдан авах явдлыг хязгаарлаж, “статус кво”-г өөрчлөхөө Ерөнхийлөгч тайлбарлав. Уг тайлбар нь түүнийг Нийтлэг хөдөө аж ахуйн бодлогын (САР – Common Agricultural Policy) дагуу Европын хөдөө аж ахуйн татаасын шинэчлэл өрнүүлэх нь гэсэн айдсыг фермерүүд дунд үүсгэлээ.

Ноён Макрон Европын холбооны урт хугацааны төсвийг шинэчлэн сайжруулах зорилгоор Францын фермерүүдэд олгодог тус холбооны татаасыг багасгах бодолтой. Учир нь Brexit-ээс шалтгаалсан 15 тэрбум еврогийн цоорхойг бөглөхөөр Европын холбоо хэмнэх бодлого баримталж байна.

Европын фермерүүдэд шууд туслалцаа үзүүлдэг Нийтлэг хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэхэд Европын холбооны зардлын гуравны нэгийг зарцуулдаг. Ноён Макрон уг зардлыг Францад зогсоох ёстой хэмээх үздэг.

“Ирэх арван жилд фермерүүдийн 50 хувь нь ажлаа орхих ирээдүй биднийг хүлээж байна… Бид энэ хүмүүсийг залуусаар солих ёстой” хэмээн залуу фермерүүдийг төлөөлдөг хүчирхэг Jeunes Agriculteurs холбооны ерөнхийлөгч Жереми Десерл тайлбарлав.

“Европ хөдөө аж ахуйг хамгаалж, хөгжүүлэх эсэхээс бүх зүйл хамаарна. Хэрэв бид Нийтлэг хөдөө аж ахуйн бодлогыг шахах замаар Brexit-ийн санхүүгийн таагүй нөлөөг засаж чадвал зарим зүйлсээ мэдээж алдана. Европын хувьд хөдөө аж ахуй стратегийн салбар биш гэдгийг уг өөрчлөлт харуулна. Зовиуртай л зүйл” хэмээн ноён Десерл өгүүлсэн юм.

Голландын ING банкны захирал Ральф Хамерс хэлэхдээ, Европын нээлттэй банкны зохицуулалт технологийн томчуудыг зах зээлд оруулах замыг нээсэн гэв. Тэрбээр “Энэ нь банкуудад аюул учрууллаа. Учир нь тэд зарцуулах асар их мөнгөтэй. Одоохондоо хүмүүсийн худалдан авалтын төлбөр гүйлгээний мэдээллийг аваагүй байна. Гэвч уг өгөгдөл тэдний гарт орвол мөнгөний эргэлтийн бүрэн зураглалыг авна. Нийгмийн хувьд бид эрх мэдлийн төвлөрлийн талаар бодолцох ёстой” хэмээн сануулжээ.

Саяхнаас технологийн аваргуудын сонгууль дахь Оросын оролцоо, өрсөлдөөний эсрэг байр суурь, хэт даврагсдын контент нийтэлсэн, татвараас зугтсан гэх зэргээр шүүмжлэх нь нэмэгдсэн. Врюс Карнеги цааш нь “Эдгээр групп хүмүүст хүргэж буй контент, үйлчилгээ, өгөгдлийнхөө талаар илүү хариуцлага үүрэх ёстой гэсэн санаа илт ажиглагдах болсон. Миний бодлоор Amazon, Facebook ч ялгаагүй, цахим аюулгүй байдал, өгөгдөл хамгаалалт ч гэсэн энэ чиглэлээр эргэлт хийх цаг үе ирээд байна” гэв. Ноён Гонсалес хэлэхдээ “Бид үүнийг олон улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр банкууд салбартаа болж буй хариуцлагыг хүлээдэг. Үүнтэй адил түвшний хариуцлагыг интернетийн аваргуудын ажиллуулдаг платформд үүрүүлэх ёстой. Үүний тулд эрх зүйн өөр бүтэц шаардлагатай” хэмээн тайлбарлав.

Google, Amazon, Microsoft компаниуд өөрсдийн үүлэн тооцооллын үйлчилгээндээ дэлхийн санхүүгийн өгөгдлийн үлэмж хэсгийг түргэн хугацаанд хуримтлуулж байна. Банкууд түүнчлэн хиймэл оюун ухааныг ашиглан үйл ажиллагаагаа автоматжуулах оролдлого хийж байгаа нь өөрсдийгөө технологийн компаниудаас илүү хамааралтай болгодог. Харин Accenture зөвлөх фирмийн санхүүгийн үйлчилгээний захирал Ричард Ламб “Хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчид нь Google, Amazon, Alibaba гэх мэт том платформтой компаниуд юм. Иймээс эдгээр компанид системийн эрсдэл үүсэх үү” хэмээн асуужээ.

Эх сурвалж: "засгийн газрын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж