"Монгол эм импэкс концерн" эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

"Монгол эм импэкс концерн" эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

"Монгол эм импэкс концерн" эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

"Монгол Эм импэкс Концерн" нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсын болон хувийн хэвшлийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан зохион байгууллаа. Сургалтад урилгаар дэлхийд эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Германы Хеверт компанийн гадаад худалдаа хариуцсан төлөөлөгч оролцож, эмч, мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хүний бие элдэв өвчлөлд өртөх гол хүчин зүйл нь Д аминдэмийн дутлаас үүдэлтэй байдаг байна. Судалгаагаар Монголчуудын 99 хувь нь Д аминдэмийн дутагдалтай нь тогтоогдсон бөгөөд шаардлагатай хэмжээнд уг аминдэмийг авч чадахгүй байх нь зүрхний шигдээс, чихрийн шижин, цус харвалт, хорт хавдраар өвчлөх эрсдлийг үүсгэдэг байна. Иймээс нэмэлтээр Д аминдэмийг ууж хэрэглэх зайлшгүй шаардлагатай гэдгийг сургалтын үеэр эмч мэргэжилтнүүд онцолж байсан юм. Сургалтанд урилгаар оролцсон Герман улсын  Хеверт компаний гадаад худалдаа хариуцсан төлөөлөгч Юурген Кулманн Д аминдэмийн дутагдлаас үүдэлтэй өвчлөл, түүний эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар эмч, мэргэжилтнүүд санал солилцсон бөгөөд мөн анагаахын шинжлэх ухааны ололтыг өөртөө шингээсэн ВИТАМИН Д3 ХЕВЕРТ бүтээгдэхүүний онцлог, түүний хэрэглээний талаар мэдээллийг өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

"Монгол эм импэкс концерн" нь энэ жил үүсгэн байгуулагдсан түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмч мэргэжилтнүүдийн мэдлэг бололвсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, симпозиумыг тогтмол зохион байгуулдаг юм.

Эх сурвалж: Монгол эм импэкс концерн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж