АНУ-ын шинжээчдийг ОХУ-ын сонгуулиар ажиглалт хийхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын шинжээчдийг ОХУ-ын сонгуулиар ажиглалт хийхийг хориглов

АНУ-ын шинжээчдийг ОХУ-ын сонгуулиар ажиглалт хийхийг хориглов

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ын дипломат ажилтнууд болон төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудыг сонгуулийн үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийхийг хориглосон. Үүнтэй адил гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын дипломат ажилтнууд болон бусад шинжээчдийг оролцуулахгүй хэмээн тус улсын Гадаад харилцааны дэд сайд мэдэгджээ.

“ОХУ-д суугаа АНУ-ын дипломат ажилтнууд болон салбар бүрийн байгууллагын төлөөлөгчдийг сонгуулийн үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийхийг зөвшөөрөхгүй” хэмээн ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков өнөөдөр /2018.02.26/ Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

ОХУ мөн Ардчилсан холбоо институт болон Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагад ажиллах америк иргэдэд зөвшөөрөл олгохгүй гэжээ.

2017 оны арванхоёрдугаар сард Сергей Рябков Вашингтоны хоригт хариу арга хэмжээ авч, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглагч, шинжээчээр ажиллах гэсэн америкчуудын хүсэлтийг хүлээж авахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болох тов гарсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Влидимир Путиныг оролцуулаад 18 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн.

Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвөөс явуулсан тандалтын дүнгээр Владимир Путин 69.5 хувийн саналаар тэргүүлсэн бол Павел Грудин 7.5 хувийн саналаар удаалж, Владимир Жириновский 5.3 хувийн саналаар гуравдугаарт бичигджээ.

Эх сурвалж: Russiatoday

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж