Мишель Обама дурсамжийн ном бичжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Мишель Обама дурсамжийн ном бичжээ

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама дурсамжийн ном бичиж, арваннэгдүгээр сард уншигчдад өргөн барихаар төлөвлөж байна.

Мишель Обамагийн дурсамж хэвлэгдэх гэж буй мэдээтэй зэрэгцэн уншигчдын дунд хүлээлт үүсчээ. Тэргүүн хатагтай асан өчигдөр /2018.02.26/ албан ёсоор мэдэгдэл гаргаж, ирэх арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болгоно хэмээн зарласан юм.

“Becoming” хэмээх нэртэй дурсамжийн номын хэвлэлийн эрхийг эзэмшиж буй “Penguin Random House”-ын мэдээлснээр ном 24 орны хэл дээр орчуулагдах бөгөөд АНУ-д тус бүр нь 32.50 ам.доллараар худалдаалагдах гэнэ. Ном хэвлэлтээс гарахад Мишель Обама номоо сурталчлахаар дэлхийг тойрон аялах юм байна.

Мишель Обамагийн дурсамжийн ном уншигчдыг түүний ертөнцөөр аялуулж, Чикагод хүүхэд насаа өнгөрүүлсэн охин хэрхэн АНУ-ын тэргүүн хатагтай болж, Цагаан ордонд амьдрахдаа ажил, хувийн амьдралаа хэрхэн авч явж байсан тухайгаа хүүрнэх ажээ.

Мишель Обамагийн энэхүү дурсамж нь түүний бичсэн хоёр дахь ном болно. Тэрбээр 2012 онд “American Grown” нэртэй номондоо Цагаан ордны гал тогоо болон эрүүл хооллолтын тухай бичиж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама ч мөн дурсамжаа бичиж эхэлсэн бөгөөд энэ онд багтаан хэвлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж