НҮБ-д данстай анхны Монгол цагдаа

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

НҮБ-д данстай анхны Монгол цагдаа

НҮБ-д данстай анхны Монгол цагдаа

Монголын зэвсэгт хүчин НҮБ–д энхийг сахиулаад 15 жил болж байна. Харин цагдаа-гийн байгууллагаас олонулсад ажилласан нь саяхан. Салбартаа түүчээ болж НҮБ–д алба хаасан анхны Монгол цагдаа бол Хуульсахиулахын их сур-гуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал юм. Түүнийг Хойд суданд 1.6 жил үүрэг гүйцэтгээд өнгөрсөн пүрэв гаригтэх орондоо ирэхэд нь “Монгол Улсын төлөө” буландаа зочноор урилаа. Дэд хурандаа “Гэр бүлийнхэнтэйгээзолгож амжлаа. Халуун орноос ирсэн болоод тэр үү, Монгол хүйтэн байна ” гэсээр бидний яриа эхлэв.

ДӨРВӨН ҮЕ ДАМЖСАН АРМИЙН ГЭР БҮЛ

Энхийг сахиулсан талаарх “халуун сэдэв”-ээ түр азнаад Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргалын гэр бүл, ажилалбаных нь талаар асууж сонирхсон юм. Тэрээр Улаанбаатарт төрж өссөн ч аав нь Говь–Алтай, ээж нь Завханыхучраас Алтай нутгаар овоглодог гэнэ. Аав,ээжээсээ эхлээд дөрвөн үе дамжсан цэргийн гэр бүл. Аав ньМонголын хамгийн анхны сөнөөгч онгоцны штурман, ОХУ–д бэлтгэсэн анхны нисгэгчдийн нэг. Ээж нь Батланхамгаалах их сургуульд 35 жил ажилласан. Дүү нар цэргийн хүмүүс. Хүү нь ОХУ–д Цэргийн инженерийн академидсурч байгаа гээд үе удмаараа Монголын армид хүчин зүтгэж яваа бахархалт гэр бүл аж. Харин ярилцлагынзочин маань гэр бүлийнхнээсээ ганцаараа цагдаа руу “урвасан” нэгэн. Анх цэргийн хүн байсан ч цагдаагийналбаны томилолт өвөртөлж, басхүү НҮБ–д данстай анхны цагдаа болох хувь тохиосон нь энэ.

Д.Энхжаргал аавын¬хаа зөвлөснөөр Олон улсын харилцааны сур-гуульд элсч 1994 онд төгсөөд БХИС–д Германхэлний багшаар ажиллажээ. Тухайн үед Монгол, Германы Батлан хамгаалах яам офицер оюутнуудыг солилцоххамтын ажиллагааны суурь тавигдаж байхад анхны багшаар томилогдож зургаан жил ажиллажээ. Дараа ньГерманд Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалаад 2004 онд Монголд ирсэн байна. Тэгээд БХИС–ийн Га-даадхэлний сургалтын төвийн дарга, Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж байтал ЦЕГ–аасцагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхээр Гадаад хэлний сургалтын төв байгуулж, даргаар нь ажиллахыг урьснаар цэргийн гэр бүлээс цагдаагийн байгууллагад хүчин зүтгэх гараа эхэлсэн түүхтэй. Дэд хурандаа Д.Энхжаргал “Сургалтын төвд бүх зүйлийг шинээр эхэлсэн. Харанхуй коридор хар ногоон өнгөөрбудсан ханатай гурван заал хүлээж аваад хамт ажилласан гурван багштайгаа хөвөнтэй өмд цамц өмсөөд ажлааэхэлж байлаа. Сургалтын материаллаг баазаа бэхжүүлэх, хөтөлбөр стандартыг бий болгох гэж зүтгэсэн. Цагдаагийн албан тушаал дээр ажиллаж байгаа хүн гадаад хэлний ямар мэдлэгтэй байх ёстой юм гэсэнстандартыг тогтоохоор ажиллаж байна. 2020 он гэхэд бий болгох зорилтыг тавьсан. Германд бол англи, францхэл, АНУ–д араб хэл нэгдүгээрт тавигддаг. Үүнтэй ижил манайд орос, англи, хятад хэлний мэдлэгтэй байх ёстой. Одоо бол анхныхаа шатанд хөл дээрээ бүрэн тогтсон гэж үзэж байгаа. Стандарттай болоод цагдаагийн олоналбан хаагчийг НҮБ–ын цагдаа гэсэн нэрээр энхийг сахиулагч цагдаагийн алба-ны чиг үүргээр явуу¬лахыг зорьжбайна” гэв.

ЖЕНДЕР ОФИЦЕР

Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, дэд хурандаа В.Отгонбаяр нар 2016 оны наймдугаар сараас эхлэн НҮБ Африкийн холбоо хам¬тар-сан энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Хойд суданд үүрэг гүйцэт-гээд ирсэн юм. Цагдаагийн албан хаагчид энхийг сахиулах ажиллагаанд явах болсон талаар Д.Энхжаргал “Цагдаагийн албанхаагчдыг армитай адилхан хэмжээнд энхийг сахиулах ажиллагаанд явуулахыг зорьсон салбарын удирдлагуудындэмжлэг их байсан. Хэлний бэлтгэл, ажиллагааны өмнөх бэлтгэл, зэвсэг техник гээд маш их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаарддаг. НҮБ–аас өндөр шаардлага тавьж өөрсдөө ирж шалгалт авдаг. Ажиллагааны газар очооддахин шалгалт өгдөг. Хоёр сар гаруй эргүүлийн офицероор ажилласны да¬раа нээлттэй ажлын бай-рандөрсөлддөг” гэсэн юм.

НҮБ–ын мандаттай цагдаа зэвсэгт хүчний энхийг сахиулагчдаас гүйцэтгэх үүргийн тухайд огт өөр гэнэ. Зэвсэгтхүчнийхэн ажиллагааны газар очсоны дараа хуваарийн дагуу шууд үүрэг гүйцэтгэдэг бол цагдаагийн албахаагчид орон нутагт Эргүүлийн офицероор ажилладаг аж. Түүний дараа нээлттэй ажлын байранд бусад улсорныхонтой өрсөлддөг юм байна.

НҮБ–ын мандатын дагуу ажиллагааны 70 хувь нь цагдаа олон нийтэд чиглэдэг учраас иргэдтэй хамгийн ойражилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ард иргэд, НҮБ–ын энгийн ажилтнуудыг хамгаалах, Аюулгүй байдлыгтогтворжуулах буюу эргүүл хийж хяналт тавих. Судан улсын цагдаа нарт тусламж дэмжлэг үзүүлж сургажмэргэшүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна. Харин Д.Энхжаргал гол төлөв эмэгтэйчүүдтэй ажиллаж охид, бүсгүйчүүдийг хамгаалах, хүний эрх хаана, хэрхэн зөрчигдөж буйг илрүүлэхэд голлон ажилласан байна. Энэхүрээнд тэндхийн цагдаа болон олон улсын багийнхантай хамтран сургууль, хорин ангиудад “Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах” чиглэлийн сургалт, лекцийг цөөнгүй хийжээ. Тэрээр “Африкт эмэгтэйчүүдийн эрххамгийн их зөрчигддөг учраас эмэгтэй цагдаа нар байнга эргүүлд явж хүмүүстэй уулздаг. Хүмүүс нь бүрэг, ядууамьдралтай учраас заримдаа 5-10 төгрөг өгч яриулах хэрэг гарна. Яагаад гэвэл Монгол Улсын цагдаа яажажилладаг, мэдээ-лэл олдог, хүмүүстэй харил-цаж чаддагийг харуулахыг зорьсон. Хамгийн гол нь эрэгтэй хүнтэйадил тэгш эрхтэй, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй гэдгийг тэндхийн эмэгтэйчүүдэд ойлгуулах ёстой. Монгол эмэгтэй цагдаа офицер юу хийж чадах вэ гэдгийг харуулахын тулд маш сайн ажиллах шаардлагатай. Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Цагдаагийн газар болгоны хажууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдагжендер офицерын албыг байгуулсан. Энэ албыг чадавхижуулахын тулд бүгдийг хийх ёстой. Бэлгийн хүчир¬хийл¬лээс гадна хүүхэд, эмэгтэй¬чүүдийн хөдөлмөрийн мөлжлөг маш их бий. Хөвгүүдийг 13-14 настай¬гаас нь цэрэгттатаад буу үүрүү-лээд явуулдаг. Насанд хүрээгүй охидыг хүчээр хүн-тэй суулгах гээд хүний эрх зөрчигдсөн зүйлсих. Эдгээрийг аль болох бо¬лиулахын тулд ухуу-лан таниулах, эр¬хийг нь ойлгуулах ажлыг хийдэг. Энэ хүрээндэмэгтэйчүүдийг цагдаа¬гийн бай-гууллагад элсүү-лэх, хөгжүүлэхийн тулд өөрсдөд нь мөнгө төлдөг гадаадынтөсөл хэрэгждэг” гэлээ.

Ийнхүү олон улсад аюулгүй байдлын зэрэглэлээр хоёрдугаар буюу цагийн байдал тогтворгүй, ядуу, зүдүү цөлнутагт Монголын цагдаа эмэгтэй үүргээ амжилттай гүйцэтгээд иржээ. Тэрээр охид, эмэгтэйчүүдийн эрхийгхамгаалах үйлсэд бусдыг манлайлан Олон нийтийн цагдаагийн албанд тушаал дэвшин ажиллаж, Олон улсынцагдаагийн эмэгтэйчүүдийн багийг байгуулсан байна. Эх орондоо ирэхээсээ өмнө НҮБ, Африкийн хамтарсанэнхийг дэмжих ажиллагааны цагдаагийн хүчний штабт Ажиллагааны газрын олон нийтийн цагдаа ба жендерийнхэлтсийн олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа хариуцсан хөтөлбөрийн чиглүүлэгч ахлах офицерын албантушаалд ажиллаад иржээ.

Дэд хурандаа Д.Энхжаргал зөвхөн албаны үүргээ гүйцэтгээд зогсохгүй тэндхийн ядуу тарчиг амьдралтай иргэдэдамьдрах ухааны сургалт явуулж сертификат олгосон гэнэ. Гэрчилгээтэй л бол ажилд орох боломжтой учраастөсөл санаачлан тухайн бүс нутагт хамгийн элбэг байдаг хүнсний ургамлаар амин дэмтэй ямар хоол хийжболохыг зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад нь компьютерзэрэг шаардлагатай зүйлсийг хандивласан байна. Мөн Монгол Улс, Фижи, Саломон арлын улс, Самоа улсыннийт 23 энхийг сахиулагч нар хамтран зохион байгуулсан медаль парадын үеэр НҮБ ба Африкийн холбооны “Энхийн төлөө” медалиар шагнуулжээ. Түүнийг эх орондоо ирэхэд нь хамт олон нь сэтгэл дүүрэнбахархалтайгаар угтан авсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж