Япон дахь монголчууд "Шогукан" компанийн гадна жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Япон дахь монголчууд "Шогукан" компанийн гадна жагсаж байна

Япон дахь монголчууд "Шогукан" компанийн гадна жагсаж байна

Японы "Ярисуги" хэмээх хүүхдүүдэд зориулан гаргадаг зурагт номонд Чингис хааны хөрөг дээр эр бэлэг эрхтэн зурснаас болж тус номыг эрхлэн гаргадаг "КороКоро Комик" хэвлэлийн компани монголчуудаас уучлал гуйсан. 

Тэгвэл эл асуудал нь Япон дахь монголчуудын эгдүүцлийг төрүүлж, улмаар Япон дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гарган, Шогукан компанид  мэдэгдэл хүргүүлсэн байна.

Үүний хариуд "Шогукан" компаниас уучлалт гуйсан хариу мэдэгдэл хүргүүлсэн ч монголчуудын зүгээс уг номыг борлуулалтаас эргүүлэн татаж, залруулга хийх ёстой гэж үзэн, энэ цаг мөчид Японд эсэргүүцлийн жагсаал хийж байна. 

Токио дахь монголчууд өнөөдөр /2018.02.26/ Токио хотын Чиода дүүргийн Хитоцубаши гудамжны "Шогукан" компанийн байрны өмнө 13.00-15.00 цагийн хооронд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна гэлээ. Жагсаалд 130 орчим хүн оролцож байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж