Хонконгийн худалдааны хөгжлийн газар хоёрдугаар сарын 22-нд хэвлэлийн хурал хийжээ. Энэ үеэр тав дахь удаагийн Хонконгийн алмаз, үнэт чулуу, сувдны олон улсын үзэсгэлэн болон 35 дахь удаагийн үнэт эдлэлийн үзэсгэлэн зохион байгуулах болсон талаараа мэдэгдсэн байна.
Үзэсгэлэнгүүд энэ долоо хоногт тус тусдаа газар буюу Хонконгийн Азийн олон улсын үзэсгэлэнгийн ордон болон Хонконгийн хурлын үзэсгэлэнгийн төвд болох аж. Түүнчлэн тус хоёр үзэсгэлэнд дэлхийн 50 орон болон бүс нутгаас 4550 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцохоо мэдэгджээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ