Хонконгийн Шуудангийн газар нэгэн онцгой буюу Хятадын уламжлалыг харуулсан шуудангийн марк хэвлэж байгаагаа хоёрдугаар сарын 22-нд танилцууллаа. Тодруулбал, хоёрдугаар сарын 27-нд “Баяр наадмын ардын зан үйл” сэдвийн хүрээнд шуудангийн марк, түүнтэй холбоотой цуглуулгын бүтээл хэвлэх гэнэ.
“Маркуудаар дамжуулан орон нутгийн өнгө аяс, уламжлалт зан заншлыг харуулахыг зорьж байна” хэмээн Хонконгийн Шуудангийн газар мэдэгджээ.
Эх сурвалж: CCTV