Тэнгэрийн сүмийн балгасыг сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Тэнгэрийн сүмийн балгасыг сэргээжээ

Тэнгэрийн сүмийн балгасыг сэргээжээ

Хятадын Ши Ан тэнгэрийн сүмийн балгасыг саяхан сэргээн барьж дууссан төдийгүй олон нийтэд нээлттэй, үнэгүй үзэх боломжтой болгожээ. Ши Ан хотод байдаг тус тэнгэрийн сүм нь нийт дөрвөн давхар бөгөөд ойролцоогоор найман метр өндөр. Хамгийн доод давхрын диаметр нь 54 метр аж. Бүхэлд нь шороо ашиглан, Сүй, Тан гүрний үе дэх эзэн хааны тэнгэр тахих зан үйлийг бэлгэдэн барьжээ. Ойролцоогоор 300 жилийн настай гэнэ.

1999 оны гуравдугаар сард Ши Ан тэнгэрийн сүмийн балгасыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Археологийн судалгааны газрынхан олж илрүүлжээ. Одоогийн байдлаар Хятадад мэдэгдсэн хамгийн эртний хааны тэнгэр тахих ёслолын байгууламжид тооцогддог байна.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж