Гэмт этгээд хэргээ далдлахын тулд галдан шатаахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Гэмт этгээд хэргээ далдлахын тулд галдан шатаахыг завджээ

Гэмт этгээд хэргээ далдлахын тулд галдан шатаахыг завджээ

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутагт дэвсгэрт 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 60 орчим насны иргэн биедээ 30 гаруй удаа хутгалуулан, амь насаа алдсан талаар өмнө бид мэдээлсэн. Эл хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий  газраас товч мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Уг хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, 2018.02.22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас баривчилсан. Талийгаач нь тус тоотод оршин суудаг бөгөөд 61 настай, Б гэгч байсан. Түүнийг 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэргээ нуун далдлах зорилгоор талийгаачийг гэрт нь галдан шатаахыг завдсан бөгөөд удалгүй хэргийн газраас оргон зугтаасан байсан. Хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа этгээд 47 настай, эрэгтэй, Г гэдэг. Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Гэмт этгээд нь урьдчилсан мэдүүлгээр согтуурсан үедээ хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Түүнийг одоогоор Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Харин талийгаачийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг лавшруулан шалгаж байна”  гэж мэдээллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж