Ж.Батзандан С.Баярын захидалд хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан С.Баярын захидалд хариу өгнө

Ж.Батзандан С.Баярын захидалд хариу өгнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайд асан С.Баяраас ирүүлсэн захидалд хариу тайлбар өгөхөөр болжээ.    

УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө Ж.Батзандан гишүүн “Жаст”-ын Ш.Батхүү нар ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж, баталгаа гаргахад тухайн үед Засгийн газрын тэргүүлж байсан С.Баярын оролцоо байсан. Хариуцлагаа хүлээх ёстой, хорих ёстой. Энэ бол мөнгө угаалтын хэлбэр гэж мэдэгдсэн юм.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр дээрх мэдэгдэлд хариу болгож, Ж.Батзандан гишүүнд захидал илгээн шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.

Захидалд “Хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой” гэж тайлбар хийсэн юм.

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж