(2018.II.26 – 2018.III.4)
Хонь: Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл өндөр байх болно. Тэр дундаа 35-аас дээш насны эрэгтэйчүүд бусадтай харилцахдаа анхааралтай байх хэрэгтэй. Таны хувьд энэ долоо хоногт бүтээлч байдал, идэвх буурах хандлагатай. Иймд ажил хэрэг бүтэмж муутай байна. Их хэмжээний мөнгө, хөрөнгөтэй холбоотой хэргээс зайгаа барьж, түр хойшлуулаарай. Долоо хоногийн сүүлээр таагүй мэдээ хүлээн авна. Гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрөөхөд таатай.
Үхэр: Энэ долоо хоногт та чухал мэдээ дуулах, эсвэл хэн нэгэн, хуулийн байгууллагаас чухал шийдвэр сонсоно. Таны таамаг зөв байх бөгөөд өнгөрсөн долоо хоногийн үйлийн үр дагавар эерэг нөлөө үзүүлнэ. Танд энэ онд тохиох томоохон өөрчлөлт энэ үеэс эхэлж байна. Орлого сайн байх бөгөөд санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Харин гэр бүлийн харилцаанд үл ойлголцох хандлагатай. Нас залуу хүмүүс баяр хөөртэй байж, зугаацаж хөгжилдөж чадна.
Хамтатгах: Харилцаа холбоонд тааламжтай. Шинэ хүмүүстэй танилцаж, бизнес, ажил хэргийн хүрээнд харилцаа холбоогоо тэлэхэд тохиромжтой. Байр сууриа бэхжүүлж, нэр хүнд өснө. Шийдвэрлэхэд түвэгтэй олон асуудлаас болж багагүй бухимдана. Сэтгэл хөдлөлдөө хэт авталгүй, нөхцөл байдлыг бодитоор харж дүгнэх хэрэгтэй. Санхүү, мөнгөний үйл хэрэг бүтэмжтэй байна. Орлого мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Эсрэг хүйстний анхаарал халамж таныг сэтгэл хангалуун болгоно.
Мэлхий: Бүтээлч долоо хоног. Орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн байдлаа тогтворжуулахад тохиромжтой. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхож, тааламжтай байна. Ганц бие хүмүүс сонирхолтой нэгэнтэй харилцаа тогтоох боловч яаран дотносох хэрэггүй. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд таны нэр хүнд өснө. Гэр бүлийн ахмад настан, хүүхдүүдийн эрүүл мэнд санааг тань зовоох бололтой.
Арслан: Энэ долоо хоногт аль болох асуудлаас зайлсхийхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх бөгөөд орлого нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийлгэх хэрэгтэй. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэх боловч бүсээ суллах болоогүйг анхаараарай.
Охин: Дадсан зуршил, дэглэмээ өөрчлөхөд тааламжтай. Бүтээлч зүйлд өөрийгөө сорьж, шинэ ажил эхлүүлэх хэрэгтэй. Сэтгэл догдлуулсан уулзалт таныг хүлээж байна. Бизнесийн салбарынхан болон ажил хэрэгт олон чухал үйл явдал тохионо. Мөнгөнөөс болж гэр бүлийн харилцаанд таагүй уур амьсгал үүсэх бололтой. Орлогоосоо давсан зарлага гаргах хэрэггүй.
Жинлүүр: Ирэх долоо хоногийн ажил эхлэхэд таатай. Эрч хүч нэмэгдэж, ажлын бүтээмж өснө. Гэвч долоо хоногийн дунд үед таны эрч хүч суларч, сэтгэл санаа тавгүйтнэ. Сэтгэл хөдлөлөө хянаж, аливаад хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Та тийм ч нийтэч бус тул ганцаараа, илэн далангүй байдлыг илүүд үзнэ. Эрүүл хооллолтын дэглэм барьж дасгал хийх хэрэгтэй.
Хилэнцэт: Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно. Таны өмнө олон ажил хэрэгтэй холбоотой гайхалтай боломжууд гарч ирнэ. Хамт олон, найз нөхдийн хүрээнд эв найрыг эрхэмлэж, сөрөг сэтгэл хандлагаа дарахыг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, ханьдаа халамж тавиарай.
Нум: Энэ долоо хоногт таны гол анхаарал ажил дээр чинь төвлөрөх бололтой. Бизнес эрхлэгчид харилцагч нартайгаа тун болгоомжтой харьцахыг зөвлөе. Ажил, мэргэжилтэй холбоотой амжилт гаргаж, таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч суларч, амьдралын хэмнэл удааширсан мэт санагдаж магадгүй. Эрүүл мэндээ бодож, хорт зуршлаас татгалзаарай.
Матар: Эдгээр өдрүүдэд таны сэтгэл санаа тавгүй байх бололтой. Ямар нэгэн сэтгэл хөдлөл шаардсан хариулт, шийдвэрийг хойшлуулах хэрэгтэй. Төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бизнест оролцсоноор байр сууриа бэхжүүлнэ. Шинэ сургалтад хамрагдаж, олон хүнтэй танилцахаас гадна ур чадвар тань нэмэгдэх болно. Хосуудын харилцаа хүчтэй байх хэдий ч үл ойлголцол багагүй гарна.
хумх: Санхүүгийн үйл хэрэгт тааламжтай. Өр төлбөрөө төлөх, авлагаа авах, орлого нэмэгдэх зэргээр санхүүгийн байдал идэвхтэй байна. Энэ долоо хоногт ажил хэрэг төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж, бизнес бүтэмжтэй байх болно. Таны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх үйл явдал тохионо. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлд мөнгө зарах, мөрийтэй тоглох хэрэггүй. Таны сэтгэл татам байдал нэмэгдэж, эсрэг хүйстний анхаарлыг татна. Хосуудын харилцаанд тааламжтай. Эрүүл мэнд сайжирна.
Загас: Дотоод сэтгэлээ илэрхийлэхэд таатай үе. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ долоо хоногт та ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Гадаадад аялах, бизнес томилолтоор явах зэргээр хилийн дээс алхах бололтой. Гэр бүлийн харилцаанд романтик байдал давамгайлна. Ганц бие хүмүүс харилцаагаа бэхжүүлэхийн тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.
Бэлтгэсэн Б.ТУЯА