Владимир Путины рейтинг өндөр байна

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Владимир Путины рейтинг өндөр байна

Владимир Путины рейтинг өндөр байна

2018 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн чансааг Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төв гаргасан байна. Энэ чансаагаар Владимир Путины рейтинг 69,5 хувь байгаа нь хамгийн өндөр нь юм. Түүний араас Павел Грудинин, Владимир Жириновский нар жагсчээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох юм.

Сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнд, Сергей Бабурин /”Российский общенародный союз” нам/, Павел Грудинин /КПРФ/, Владимир Жириновский /ЛДПР/, Владимир Путин /бие даан нэр дэвшигч/, Ксения Собчак /”Гражданская инициатива” нам/, Максим Сурайкин /”Коммунисты России” нам/ , Борис Титов /”Партия роста” нам/, Григорий Явлинский /”Яблоко” нам/ нар юм. Нэр дэвшигчид энэ дарааллаар буюу цагаан толгойн үсгийн дарааллаар саналын хуудсанд нэр нь бичигдэж байгаа юм.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж