“Газпром” дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

“Газпром” дээд амжилт тогтоов

“Газпром” дээд амжилт тогтоов

“Газпром” компанийн хэвлэлийн албанаас мэдээлснээр нэг хоногт дамжуулж байгаа байгалийн хийн хэмжээгээр “Газпром” рекорд тогтоосон байна.

2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 645,1 сая куб.метр хий дамжуулсан нь өмнө байгаагүй рекорд юм. Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн дамжуулалтыг рекорд гэж үзэж байжээ. Хоёрдугаар сарын 21-ний өдөр өмнөх рекордоос 5,1 саяар давсан хэмээн “Газпром” онцоллоо.

Өнгөрсөн 2017 оны нийт экспорт 194,4 тэрбум куб.метр болсон нь өмнөх 2016 оноос 8,4 хувиар их байжээ. Компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Виктор Зубков өнгөрсөн оны амжилтаа энэ онд бататгана хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж