Хүйтнийг давахад шувуудад туслахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Хүйтнийг давахад шувуудад туслахыг уриалжээ

Хүйтнийг давахад шувуудад туслахыг уриалжээ

Ойрын өдрүүдэд Москва хотод ихээхэн хүйтэрч байна. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнд өвөлждөг шувуудад үүр бэлдэж, гахайн давсгүй өөх /сало/, түүхий мах, бяслаг, наранцэцэгийн үр, будаа зэрэг хоол илүүчлэхийг  москвачуудад уриалсан байна.

Цаг уурын байгууллагын мэдээгээр сүүлийн өдрүүдэд Москва хотын агаарын хэм өдөртөө -10, шөнөдөө -20 хүрч байгаа юм.

Байгалт хамгаалагчдын хэлж байгаагаар хахир хүйтэн цагт шувуу болоод амьтад хангалттай хоол хүнсгүй байх гол аюул байдаг ажээ. “Хэрвээ амьтад гэдэс цатгалан байвал ямар ч хүйтнээс айлтгүй. Шувуудын биеийн хэм дунджаар 43 хэм байдаг. Хангалттай хоол тэжээлгүй үед биеийн дулаанаа хурдан алддаг” хэмээн нийслэл хотын байгаль, экологийг хариуцдаг “Мосприрода” мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж