БНМАУ-ын тусгаар тогтнолыг ЗХУ хүлээн зөвшөөрөв (1946.02.27)

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНМАУ-ын тусгаар тогтнолыг ЗХУ хүлээн зөвшөөрөв (1946.02.27)

1914.02.26 Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Эрдэнэ Далай жүн ван Гомбосүрэн таалал төгсчээ.

1921.03.01 Хиагтад МАХН-ын зөвлөлгөөн болов. Дараа нь 1925 онд энэ зөвлөлгөөнийг МАХН-ын анхдугаар Их хурал гэж нэрийдэхээр шийдсэн юм.

1921.03.03 Дээд Шивээнд Монгол ардын намын I хурал хуралдав. Хуралд 26 хүн оролцож, “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг” гэсэн нэртэй программыг батлан гаргажээ.

1946.02.27 Монгол, Зөвлөлтийн хооронд найрамдал, харилцлах туслалцах 10 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Ингэснээр БНМАУ-ын тусгаар тогтнолыг ЗХУ албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

1951.02.27 Энхтайвныг хамгаалах БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарчээ. Уг зарлигт энхтайван, аюулгүй байдлын эсрэг ямарваа нэг хэрэг үйлдсэн хүнд оноох ял, зэмлэлийг тогтоож, энх тайван байдлыг хуульчлав.

1955.02.28 Монгол ардын хувьсгалт цэргийн улс төрийн хэлтсийг Улс төрийн газар болгон дахин өргөтгөв.

2013.02.26 МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралджээ.

2014.03.01 Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлжээ. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цаг юм.

1940.03.04 МҮЭ-ийн IV Их хурал хуралдаж, 192 төлөөлөгч оролцжээ.

1967.03.03 Монгол, Грек улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж