Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя | News.MN

Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя

Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя

Монголчууд бид хоол хүнснийхээ хэрэглээнд анхаарах цаг иржээ. Шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэснээс болж ихэнх иргэд аминдэмийн дутагдалд орж, цус багадалт, таргалалт гэх мэт эмгэгтэй болсон талаар судалгаа харуулах болов.

Өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны дүнг танилцуулсан ба судалгааны хүрээнд сэтгэл эмзэглүүлсэн маш олон тоо баримтыг танилцуулсан юм. Жишээ нь, жирэмсэн эхчүүдийн 75 хувь, хүүхдүүдийн 61 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгааг дээрх судалгаагаар тогтоожээ.

Д аминдэмийн дутагдал нь нярай хүүхдэд зулай битүүрч өвдөх шинж тэмдгээр илэрдэг бол насанд хүрсэн хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлд ордог байна. Харин монгол эрчүүдийн дунд төмрийн дутагдал их байгааг судлаачид онцолсон. Хоол тэжээлийн хувьд тааруу үзүүлэлттэй гарч, хүн амын дийлэнх нь шим тэжээлийн дутагдалд орсон байна гэдэг ноцтой асуудал. Хүнсний аюулгүй байдал, насжилт гээд монгол хүний эрүүл мэнд, чадамжтай холбоотой олон сэдэв эндээс урган гарч байна.

Хүн амын талаас дээш хувь нь аминдэмийн дутагдалд орох болсон хамгийн том шалтгаан нь ядуурал, амьжиргааны баталгаажих түвшин доогуур байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэтэл өндөр хөгжилтэй улс оронд шим тэжээлийн дутагдал бараг арилсан гэдгийг судалгааны багийнхан онцолсон. Тиймээс бид ядаж л улаан буудайг шим тэжээлтэй болгож, гурилан бүтээгдэхүүнээр дамжуулан аминдэмтэй хүнс хэрэгжүүлэх гарц хайх цаг нь болжээ.

Шим тэжээлийн дутагдал насанд хүрэгчдийн талаас илүү хувийг эзэлж байгаа бол бага насны хүүхдүүд ч мөн адил шим тэжээлийн далд өлсгөлөнд нэрвэгдсэн гэдгийг судалгааг гардан хийсэн хүмүүс ярьсан нь анхаарал татаж байна. 

Одоогоор тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн их амин дэмийн дутагдалтай хэсэгт тооцогдож байна. Цэцэрлэгийн хүүхдүүд гэсэн үг.  Тэдний 27 хувь нь цус багадалттай, 21 хувь нь төмөр, 70 хувь нь А амин дэм, 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гэж гарчээ. Энэ бол анхаарал хандуулж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг бодлогоор эргэн харах болсныг илтгэх тод жишээ.

Өнөөдөр улсын цэцэрлэгт хүмүүждэг нэг хүүхдийн өдрийн хоолны нормыг ердөө 1700-хан төгрөгөөр тооцож олгодог. Зарим хүүхдүүд цэцэрлэгээс тарж ирэхдээ өлсөж, ундаассан байдалтай орж ирдэг талаар эцэг, эхчүүдийн яриа оргүй зүйл биш.

Үнэндээ 1700 төгрөгөөр бүтэн өдрийн турш шим тэжээлтэй, амин дэмээр баялаг хоол идэх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Улсын төсвийн хөрөнгө чинээ тааруухан байгаа өнөөгийн нөхцөлд цэцэрлэгт өгдөг татаасаа нэмэх боломжгүй байж болох юм. Гэлээ гээд улс бүгдийг нь даах ёстой гээд хүүхдүүдээ харсаар байж, мэдсээр байгаа мөртлөө шим тэжээлийн дутагдалд оруулмааргүй байна. Үр, хүүхдээ цэцэрлэгт өгч, ихэнх цагийг нь тэнд өнгөрүүлж байгаа эцэг, эхчүүд ч нэгийг бодмоор байна. 

Улсын цэцэрлэгийн хоол хүнсний чанарыг сайжруулах, олон нэр төрлийн тэжээллэг хүнсээр хангахад “гар татах” аав, ээж гарахгүй л болов уу. Нэгэнт л улсын цэцэрлэгт хүүхдээ үнэгүй сургаж байгаа юм чинь сард 20 мянган төгрөг өөрсдөөсөө гаргаад, хүүхдийнхээ хоол хүнсний зардалд зориулахад юу нь болохгүй байх вэ?

Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг сайжруулахад анхаарал хандуулахыг эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан, уриалдаг болсон нь сайн хэрэг. Бас зарим Төрийн бус байгууллагууд энэ талаар төрийн байгууллагад хандан, санал илгээсэн тохиолдол ч байгаа. Хүүхдээ улсын цэцэрлэгт өгч байгаа гэр бүл бүр тодорхой хэмжээний хоолны мөнгө төлдөг болчихвол наанадаж хүүхдүүд маань илүү чанартай хоол, хүнс хэрэглэнэ. Цаанадаж, эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ болон цэцэрлэгийн хүмүүжлийн өмнө тодорхой хариуцлага хүлээж байгаа хэлбэр болох юм.

Т.НОМИН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-25 182.160.33.73

Mash zuv sanal bna.tegj Baij hoolnii Chanar saijirna.

Avatar

Зочин 2018-02-25 202.21.106.119

Намайг бага байхад цэцэрлэгийн хоолны мөнгийг эцэг эх бүрэн даадаг байсан. Хоол нь чанарлаг амттай байсан. Социализмын үед шүү дээ. Гэтэл одоо иргэд улсаар бүхнээ даалгаж халамжлуулж өөрсдөө амьдрах чадвараа улам султгаад л байна. Сүүлдээ Манж шиг дампуурах вий дээ. Халамж ихэдвэл иргэд улам сул дорой болдог жамтай

Avatar

Зочин 2018-02-25 49.230.208.92

Маш зев санал.

Avatar

иргэн 2018-02-25 103.57.92.62

маш зөв байна 70%-ийг шууд даалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-02-25 202.131.243.190

ZUV

Avatar

Хүүхдэдээ чихэр жимс,чипснэртэй хог түүж идүүлэхээ л больчих 2018-02-25 202.9.42.115

Хүүхдэдээ чихэр жимс,чипснэртэй хог түүж идүүлэхээ л больчих.Сайхан 5 цулаар хаяа хоол хийж өгч бай мах сүү өг .5 цул идсэн хүүхэд дархлаа витамины дутагдалд орно гэсэн ойлголт ерөө байхгүй

Avatar

Зочин 2018-02-25 202.70.37.70

Ee dee medq huuhduudiin maani hodood ruu oroh bolov u hen negnii halaas ruu oroh bolov uu…..

Avatar

иргэн 2018-02-25 103.57.92.128

Хүхдийн хоолны мөгийг эцэг эхээс авах нь зөв. Үнэхээр төлбөрийн чадваргүй боломжгүй хүмүүсийн хүүхдийн тусгай төлбөргүй цэцэрлэгийг байгуулж бусды нь төлбөртэй болгох нь эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлнэ. Энэ тал бүрийн ач холбогдолтой. Улсын цэцэрлэгийн төсөв зөрдлын хяналт маш сул. Улсын юм болгонд үргүй зардал их. Иймд Хувийн цэцэрлдэгүүдийг улс дэмжиж ажиллавал эцэг эхээс гарах төлбөр буурна, чанартай үйлчилгээтэй байна. Хүүхдэд таатай орчин улам сайжирна. Улсын үргүй гарын салаагаар гоождог зардал багасна. Улсдаа, эцэг эхдээ, үр хүүхдүүдэд үр дүнтнй ашигтай ажил хийе гэвэл хувийн цэцэрлэгүүдийг дэмжижи хяналтаа сайжруулах нь хамгийн зөв хувилбар шүү.

Avatar

Зочин 2018-02-25 27.123.214.107

ЗӨВ

Avatar

Тархины тураалт монгол 2018-02-25 170.225.9.146

Солиор. Бидний ямар ч халамжийг хасаж болохгүй. Харин халамж нэмэх хэрэгтэй. Энэ жил шинээр бий болгосон 5 төрлийн халамж цөөдөөд байна. 1 тэрбум долаарын өр тавьж байхраар олигтохйон 10 тэрбумын өр тавиад 100 төрлийн халамж, урамшуулал, хөнгөлөлт гаргаадхаач. муу казино Хүрэлсүхээ. Чи яаж сурамгай авилга авч Royal castle-д 600 мянган долларын байр авсан шигээ хөдлөөч.Сүүлчийн тархины тураалт монголын чин хүсэл юу гэдгийг та нар мэдэх үү? Хүүхдийн мөнгийг 100 хувь тараах гэж хэлээд л нөгөө ертөнц рүүгээ явах болно. Харин тэр үед Монголын газар нутаг дээр хятадууд бужигнаж байх болно.

Avatar

Irgen 2018-02-25 27.123.214.114

Zuw uu demjij bna etseg ehees todorhoi hemjeenii mungiig awah heregtei

Avatar

zochin 2018-02-25 66.181.182.203

ur huuhed chin hool tejeeliin dutagdald orson ,tsetserlegt hagas elsgelen eder engereej davjaa bietei yumnuud bolj baina, Huuhduudtei hairtai bol hoolnii mungenii%05-iig ny gargaad idej uusan hoolond ny hyanaltaa taviachee. Mungegui terd huuhdee daatgaad elsgelen yumnuud oroi irehiig ny haraj suuh saikhan uu, ternii orond yu idej uuhad ny hyanalt tavihad naad telber chin ikh heregtei, unegui yum odoo yamar oligtoi baikh av, ta nar ch yu helehev ,hamtragch baikh estoi

Avatar

зочин 2018-02-25 103.229.121.47

Төрөөс сургуулийн өмнөх болон сургуулийн хүүхдийг үнэгүй боловсрол хүмүүжил өв тэгш бие билдартай болгож өсгөхөд анхаарна гээд заачихсан юм биш үү За нэмж мөнгө өглөө гэхэд хоолны нормыг нь хянаж чадахгүй байж тэр хүүхдэд зориулагдаж байна уу үгүй юу гэдгийг хэн хянах юм Өөр олон гарц байж болно 1 д Цэцэрлэгийн тогооч нарыг сургалтанд хамруулах чанартай хоол хийдэг болгох аттесчлалах 2 т Эцэг эхчүүд өглөө хүүхдээ цэцэрлэгт хам хум хүргэж өгөхөө мэднэ үү гэхээс бага зэрэг эрт босоод хүүхэддээ чанар хоол хийж өгдөг байх 3 тЦэцэрлэг нэг хүүхдэд хэдий хэмжээний ямар чанар илчлэгтэй хоол хийдэгийг нормчилж тогтоох түүнийг нь эцэг эхчүүд хянадаг байх 4 т хүүхдээ яг цагтаа авч гэртээ чанартай хоол хийх Зарим хүүхдийг өглөөний хоолноос нь хойно авч ирэх болон авах цагтаа авахгүй цаг сунгадгаас болж байна Тэгээд манайхан болсон хойно Хүүхдээс мөнгө авдаг болчихвол заавал хэтрүүлж ямар нэгэн байдлаар өөрсдийн зохиолоо хэрэгжүүлнэ Цэцэрлэгийн хүүхдээс малчдад мөнгө өг гэж байгаа хүмүүс үүнийг заавал туйлшруулж хир хэмжээнээс хэтрүүлнэ Дэмий санаа байна

Avatar

зочин 2018-02-25 202.179.26.80

эорм дүрэм нь байгаад үнэ мөнгө нь хүрэлцэхгүй байна. эцэг эхээс мөнгө авсан бол санхүүгийн баримт тооцоо сарын эцэст дүгнэгдээд гардаг. хий л хүн хардаад байхын даа.

Avatar

Зочин 2018-02-25 64.119.16.90

Дарга нарын хангамжаас хасаад хүүхдүүдэд өг Энэ чинь өнөөх.хэлтэй амтай олж авдаг хүүхдийн 20 мянгыг нь буцааж авах гэсэн далд санаа байна

Avatar

Зочин 2018-02-25 64.119.21.177

Бөх жудогоор гээд нэр л их спорт.оор рекламдсан хүмүүс бөөн бөөн шагнал урамшуулал цалин өгөөд л ямар бүтээн байгуулалт бүтээсэн биш хүнд хэрэгтэй юу бга юм бэ ядаж Олимпид явсан тамирчид нь байнд үгүй 1 минут ахиулсан ч гэх шиг инээдэмтэй дагаж явсан хүмүүс нь бүр ч олон татвар төлөгчдийн мөнгөөр.зүгээр д тоглочих юмаа тэгээд. Шударга зүйл яриад л татвараа төл гэх шиг

Avatar

Зочин 2018-02-25 64.119.16.155

мөнгө санхүүгийн боломж тааруу олон хүүхэдтэй
айлын хүүхдийн хоолны мөнгийг төр даах болно.
Манайх цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй
татгалзах зүйлгүй.

Avatar

Зочин 2018-02-25 43.242.243.242

Эцэг эхчүүд нь мөнгийг төлөх нь зөв.Амьдралын боломжгүй хэсгийг нь төрөөс даана биз.Би бага бүлэгт хүүхдээ явуулдаг одоохондоо нэг мх өлсдөггүй томроод ирвэл хоолондоо цадахгүй байхаа.Одоо бас нэг үеээ бодвол хяналт сайжирсан эцэг эхчүүд хоол хүнс худалдан авалтанд хяналт хийж болно.Энэ саналыг дэмжиж байна.

Avatar

Zuvuu zuv 2018-02-25 185.92.26.60

Amijirgaanii tuvshnees dooguur orlogotoi irgediin huuhduudiin mungiig turuus daaj busdiig ni tuluuleh ni zuvuu. Amerikd iim l baidag. Er ni ur huuhed gargasan bol bas hariutslaga huleej surah yostoi

Avatar

Зочин 2018-02-25 202.9.43.209

Khuukhdiin khoolnii mungu etseg ekhees avakh ni zuv.

Avatar

Зочин 2018-02-25 64.119.16.155

хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхээс авах нь зөв.
хоолны чанар сайжрах болно.Нялх үрсээ эрүүл
мэндийг бодож өгөцгөөе! ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ.

Avatar

Зочин 2018-02-25 202.9.47.177

Ug hi ch zuw sanaal daa, harin erhlegch bagsh nariin tataasiig dawaad huuhduuded maani butneeree hurch nuluulnu gedeg uur hereg shuu?!

Avatar

Зочин 2018-02-25 64.119.19.69

mongoo tolchvol etseg ehiin zovlol hoolnii tsesiig ni batlah erhtei.

Avatar

Иргэн 2018-02-25 202.21.124.133

Манай хүүхэд цэцэрлэгт явдаг. Тараад ирэхдээ жаахан өлссөн маягтай ирдэг. Ер нь эцэг эхээс хоолны мөнгийн тодорхой хувийг гаргуулах бол зүйтэй санагдаж байна. Харин ингэж шийдвэл хоолны амт чанарт эцэг эхчүүд хамтраад хяналт тавих төвөг багатай, хялбар арга бодож олон хэрэгжүүлэх хэрэгтэй. Цэцэрлэг цэцэрлэгээрээ зөвхөн хоолны амт чанар, хангамж эрүүл ахуйд хяналт тавих зорилготой эцэг эхчүүдэд өдөр бүр мэдээлэл өгч байх фэйсбүүк групп хөтөлж болно шүү дээ. Тэгээд цэцэрлэгийн нийт эцэг эхчүүдээс нэг нэгээр нь нэг нэг өдөр ээлжлээд хяналт тавиулаад мэдээллийг нь фэйсбүүк группдээ тавиад байх боломэ байна.

Avatar

ээж 2018-02-25 124.158.92.58

хоолны мөнгө авлаа гээд чанартай витаминлаг хоол өгөхгүй л дээ өөрсдөө л кармандаа хийнэ. эцэг эхчүүд хяналт тавиад шаардлага тавихаар баахан тайлбар тавиад л өөрсдийгөө өмгөөлөөд дуусаа

Avatar

Зочин 2018-02-25 27.123.212.139

Эцэг эхээс авлаа гээд хэн хяналт тавих юм бэ? Нөгөө сайн муу юмаа шахдаг нөхдүүд өөрчлөгдөх үү. Эсвэл эцэг эхчүүдээс мөнгө гаргаад хяналт тавьдаг механизмыг бий болговол өөр хэрэг

Avatar

Асаа 2018-02-25 45.117.32.2

Зөв, зөв. Багш нар эцэг эхчүүдэд хэлэхдээ та нар хүүхдээ үнэгүй явуулж
байгаа юм чинь анги тохижуулахад 200.0 нэг удаа өгчих гэдэг. Харин төлбөр авдаг болбол попуудад ёстой гоё
сэдэв болно доо. Энхбаяр, Эрдэнэ, Элбэгдорж нар яах болоо. Миний бяцхан хүүхдүүдийг [Хориотой Үг] гэлээ л гэх байх

Avatar

Boldsaihan 2018-02-25 103.29.144.2

Mungu nemeglee geed ter bur chanar eruul ahuin shaardlag hangah bolov u

Avatar

zochin 2018-02-25 202.179.26.248

bagsh nart ni hahuuli ugnu dr ni baahan ahuin heregleenii yum nehej avna odoo hoolnii mungu arai heterlee

Avatar

Ээж 2018-02-25 202.131.247.23

Бүх юм нь улсаас байсан социализмийн үед саяхан болтол цэцэрлэгийнхээ хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг улсаас, 50 хувийг эцэг эх нь төлдөг байсан, мөнгөө төлж байгаа тул эцэг эхчүүд нь шаардлага тавьдаг, цэцэрлэг нь хариуцлагатай ханддаг байсан цаг саяхан. Гэтэл одоо хэтэрхий үнэгүйдүүлээд хүүхдүүд маань өлсөж, тэжээлийн дутагдалд орж байна. Хүүхэд өглөө өдөр буюу хамгийн идэвхтэй үедээ сайн тэжээлтэй хоол идэх ёстой, орой болсон хойно хоол их өгвөл дотор муутай л хүн болно. Тэр халамж авах шаардлагатай гэр бүлийн хүүхдүүдийн хоолны мөнгийг халамжаас өгнө биз.

Avatar

Ядуурал 2018-02-25 202.131.235.198

Офист суудаг завтай хүмүүс интернэт хэрэглэх завгүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн зовлонг ойлгохгүй дээ. Та нарт мөнгө биш ч мөнгөгүй хүндээ их мөнгө шүү. Үнэхээр мөнгө асуудал биш бол хувийн цэцэрлэгт хүүхдээ өгцгөө. Цэцэрлэгт битгий хэл хоногийн хоолоо яая гэж байгаа нь хүүхдээ цэцэрлэгт өгцгөөгдээ.

Avatar

Зочин 2018-02-25 202.9.42.229

Зөв. Хурдхан ажил болгох нь чухал.

Avatar

Батхүү 2018-02-25 27.123.214.113

Соц нийгмийн үед эцэг эхчүүдээс нь хоолны мөнгийг авдаг байсан, сургуулийн хүүхдүүд бүгд сурах бичгээ худалдаж авдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн хэрнээ поп улс төрчдийн гайгаар төрөөс мөнгийг нь даадаг эрүүл мэнд, боловсрол, үнийг хянадаг цахилгаан эрчим хүч г.м салбарууд хоцрогдож дууслаа. Гэтэл холбоо интернэт IP TV яаж хөгжиж байна. Гар утас интернэтдээ 100, 100 мянгаар нь гар татдаггүй мөртөө хүүхдийнхээ хоолноос харамлаад хэл ам хийгээд байхдаа яахав дээ.

Avatar

Sonnen 2018-02-25 27.123.212.133

Зөв. Мөнгө ав. Даахгүй нохой булуу хураана гэгчээр. Сард 20-30кТөг бол байх л асуудал

Avatar

zochin 2018-02-25 49.0.152.66

uneheer yalgaa gardag bol hamaagui ee mongo ogohod tatgalzah zuil ogt ugui gehdee ulsaas ogch bga mongonoos shat burtee humsaldaggui bsan bol ene mongo hangalttai hureh l estoi mongo shuu de tsaashid etseg ehees mongo avch hoolond ni heregleed ulsaas olgogdoh mongon deer budlian hutgaj harmaalah zorilgo baihiig uguisgehgui ee!!!!

Avatar

Нийгмийн тэгш бус байдал нэмэгдэнэ 2018-02-25

Хэдийг ч байсан төлж чадахгүй айл зөндөө байна. Эхэндээ багаар эхэлнэ. Яваандаа нэмнэ. Хэрэв иймэрхүү байдлаар сургуулийн өмнөх боловсрол төлбөртэй болвол нийгэмд мөнгөтэй нь хүүхдээ цэцэрлэгт өгнө. Нөгөө сугалаа, ачаалал ч байхгүй болно. Баячууд баярлана. Ядуучуудын хүүхдүүд ялгаварлагдана. Тэд нусаа гоожуулаад, гудамжиндаа тэвэг өшиглөнө. Ядуучууд улам олон болвол нэг л өдөр гинжнээсөө өөр алдах юмгүй пролетарууд хувьсгал гаргана. Нөгөө баячуудаа зүгээр л буудаад юмыг нь дээрэмдэж авна. Насанд хүрсэн хүн ядуу, тэнэг байх нь тэр хүн өөрөө боломжоо алдсаных, залхуурсных. Гэтэл анхнаас нь гараа тэгш бус, дээшлэх ямар ч боломжгүй бол хэрхэх вэ?

Avatar

Зочин 2018-02-25 64.119.25.11

аваачээ . цэцэрлэгийн эрхлэгч нарт өрмийг хамуумуулж таргалуулснаас хүүхдүүддээ өгсөн нь дээр, яагаад цэцрлэгийн эрхлэгч тарган бйадаг нь өрмийг нь хамдаг шүүдээ

Avatar

Зочин 2018-02-25 64.119.25.11

нийслэлийн 68 ийн цэцэрлэгийн эрхлэгч шударга уу нийслэлийн боловсролын газрынхаа та нар тэр авгагаас дамжуулж хахуул авдаг уу. ямарч байсан 400,0 мянга яасан юм бол

Avatar

Зочин 2018-02-25 103.9.90.39

Зөв өө, тэгж байж хүүхдийн хоолны нэр төрөл олширно, тэжээллэг чанар сайжирна, түүнчлэн ээг эхийн хяналт ч дээшилнэ. Тэр хэрээр хүүхэд, эцэг эхчүүдийн өмнөх хүлээх цэцэрлэгийн үүрэг хариуцлага дээшилнэ, төсөвт ч нэмэртэй. Үүнийг энэ төр засаг зайлшгүй хийх ёстой.

Avatar

Зочин 2018-02-25 64.119.25.11

аваачээ өгөхгээд байхад авдгүй ш дээ тэнэгүүдээ

Avatar

Зочин 2018-02-25 124.158.92.16

Хэдэн цэцэрлэгийн эрхлэгч тэр мөнгөний талыг нь цавчаад хүүхдэд чинь олигтой юм очихгүй шүү дээ. Түүнчлэн үүнийг нэгдсэн журмаар л шийдвэрлэхгүй бол хандив гэхээр зарим нь мөнгөө өгөхгүй шүү дээ. Шал худлаа юм санаачлахаа больцгоо. Цэцэрлэгийн эрхлэгч нарын захиалгаар бичээд байгаа юм уу хаашаа юм. Тэрнийхээ оронд мөнгөтэй юм бол наад 20 цаасаараа хүүхдэдээ витамин авч өгөө.

Avatar

Зочин 2018-02-25 59.153.114.92

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ "ЗА" ГЭЖ ХЭЛЖ ШОУДААД БАЙСАН ТӨРӨӨС ТӨРСӨН ОЛИГАРХИ М.ЭНХБОЛД ОО ЧИ НЭГ ЮМ ДУУГАРААЧ ЭЭ

Avatar

Зочин 2018-02-25 66.181.160.88

За тэр шүү . Олимп олимп гээд л гуцалдаад байсан чинь хүүхдүүд нь турж үхэх гэж байсан байншдэ
Ийм л болхоор чинь үхэр Монгол гээд байгаам шдэ …. Одоо тэр урлаг спорт гэж хөөрхөө болцгоо ..хүүхдээ бодоцгоо..

Avatar

Зочин 2018-02-25 103.9.90.98

малчид яагаад бидний хүүхдийн хоолонд хандив өгөх ёстой гэж, хүүхдээ тэжээж чадахгүй бол яах гэж аав ээж нь болсийн

Avatar

Batkhuu 2018-02-25 1.209.103.7

Malchid handiv avaad baigaa biz de. Malaa malalj chagadahgui bol malchin yah gej bolson be

Avatar

Зочин 2018-02-25

Зун, намар болохоор малчдыг цагаан идээ, сүү, махны хандив өг гэж уриалъя

Avatar

зочин 2018-02-25 202.55.191.205

тийм шүү дэмжиж байна болохгүй зүйл алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж