Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах сургалт зохион байгууллаа

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах сургалт зохион байгууллаа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бүтэн жилийн сургалтын хөтөлбөр гарган ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрт тусгагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтран шүүгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтад НХЖХГ-ын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ю.Батзориг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Э.Амаржаргал, Ю.Гантулга, Г.Батгэрэл, Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын тасгийн дарга,  цагдаагийн хошууч Н.Олонбаяр нар хүрэлцэн ирсэн юм.

Уг сургалтаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн амь нас, эрүүл мэнд, халдашгүй байдал, аюулгүй байдлыг хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх аргачлал болон Шүүгч өөрийн амь насыг хамгаалахад анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Энэ үеэр шүүгчдийн зүгээс баталсан дүрэм, журмын хүрээнд ашиглаж болох хамгаалах хэрэгслийг хаана, хэзээ, хэрхэн ашиглаж болох, хугацаа, хадгалалт зэргийн талаар илүү сонирхож, харилцан мэдээлэл солилцлоо.

Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж