Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны  анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Ерөнхий сайд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад айлчлахдаа 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэхүү зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл Ардын засгийн тэргүүн удаах айлчлалаа урд хөршид буюу БНХАУ-д хийх гэнэ. Өнгөрсөн 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй юм.  Ерөнхий сайд ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд Бээжин хотноо айлчлах тов гарчээ.  Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн айлчлал болохыг тус яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж