Оросын хоккейчид олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын хоккейчид олимпийн аварга боллоо

Оросын хоккейчид олимпийн аварга боллоо

БНСУ-ын Пёнчан хотод хоёрдугаар сарын 9-ий өдөр эхэлсэн өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр өндөрлөлөө. 17 хоногийн турш Солонгосын хойгт үргэлжлэн явагдсан өвлийн олимпийн наадамд 92 орны 2922 тамирчин спортын 15 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон юм. 

Өнөөдөр энэхүү наадмын хамгийн сонирхолтой бас хүлээллтэй байсан эрэгтэй хоккейн шигшээ тоглолт боллоо. Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцсон Оросын олимпийн баг, энэ наадамд дуулиан тарьсан Германы багтай тоглосон. Тоглолт 4:3 онооны харьцаагаар Оросын олимпийн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Дуулиан шуугиантай Германы баг тоглолт дуусахаас нэг минутын өмнө 3:2-оор тэргүүлж байсан оросууд тэнцээ нэг гоолыг хийж чадсанаар нэмэлт цагт ялагч тодрох болсон. Ингээд дахин 20 минут сунгаж, оросууд гоол хийснээр олимпийн аварга болж байна. 

Оросын хоккейчид хамгийн сүүлд 20 жилийн өмнө буюу ‘Нагано 1988’ олимпийн наадмын финалд үлдэж байсан. Тэгвэл энэ удаа Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцсон хоккейчид шилдэг тоглолтыг үзүүлж, аваргын алтан медалиийг авлаа. 

Шөвгийн наймд Швед, хагас шигшээд Канадыг хожсон Германы шигшээ багийн хоккейчид дуулиан шуугиантайгаар олимпийн наадмыг өндөрлүүлэхдээ мөнгөн медаль дээр буусан бол Канадын хоккейчид хүрэл медальтайгаар гэртээ буцаж байна. 

Алексей Филиппов
 

 

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадамд 92 орны 2922 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 30 орон ямар нэгэн медаль хүртжээ. Норвеги, Герман 14 алтан медальтайгаар итгэл төгс тэргүүлсэн бол Канад, АНУ, Нидерланд, Швед топ зургаад багтлаа. Наадмыг зохион байгуулагч БНСУ 5 алт, 8 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар 7-р байрт шалгарсан бол Оросын олимпийн баг 13-р байрт оржээ. 

14 дэх удаагаа өвлийн олимпод монголчууд гүйлтийн цанын төрлөөр оролцож, дэлхийн спортын дээд баяр цэнгэл наадамд мөрөө гаргалаа.

Гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар Пёнчаны цасан замд элэг нэгт монголчуудынхаа дэмжлэгтэйгээр энэ наадамд оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. 

“В” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  Б.Ачбадрах “Ванкувер 2010” наадамд үзүүлэн Х.Хаш-Эрдэнийн амжилтыг 1 минутаар ахиулсан бол эмэгтэй цаначдын буухиаг үргэлжлүүлж Ч.Отгонцэцэг хоёр дахь наадамд хурдаа сорилоо.

Ялалт, ялагдлын торгон агшныг монголчууддаа шууд дамжуулан үзүүлж, өвлийн спортын баяр баяслыг ард түмэндээ хүргэхээр ТВ5 телевизийн уран бүтээлчид хэдэн өдрийн турш ажилласаныг бид бүхэн харсан. 

МЕДАЛИЙН ЧАНАРЫГ ХҮСНЭГТЭЭР ХҮРГЭЕ. /2018.02.25/

УЛС

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

НИЙТ МЕДАЛИЙН ТОО

  1.  

Норвеги

14

14

11

39

  1.  

Герман

14

10

7

31

  1.  

Канад

11

8

10

29

  1.  

АНУ

9

8

6

23

  1.  

Нидерланд

8

6

6

20

  1.  

Швед

7

6

1

14

  1.  

БНСУ

5

8

4

17

  1.  

Швейцарь

5

6

4

15

  1.  

Франц

5

4

6

15

  1.  

Австри

5

3

6

14

  1.  

Япон

4

5

4

13

  1.  

Итали

3

2

5

10

  1.  

Оросын олимпийн баг

2

6

9

17

  1.  

Чех

2

2

3

7

  1.  

Беларус

2

1

0

3

  1.  

БНХАУ

1

6

2

9

  1.  

Словак

1

2

0

3

  1.  

Финланд

1

1

4

6

  1.  

Их Британи

1

0

4

5

  1.  

Польш

1

0

1

2

  1.  

Унгар

1

0

0

1

  1.  

Укриан

1

0

0

1

  1.  

Австрали

0

2

1

3

  1.  

Словени

0

1

1

2

  1.  

Белги

0

1

0

1

  1.  

Испани

0

0

2

2

  1.  

Шинэ Зиланд

0

0

2

2

  1.  

Казахстан

0

0

1

1

  1.  

Латви

0

0

1

1

  1.  

Лихтенштейн

0

0

1

1

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж