Цагаан олимпийг шууд дамжуулсан TV5-д баярлалаа

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Цагаан олимпийг шууд дамжуулсан TV5-д баярлалаа

Цагаан олимпийг шууд дамжуулсан TV5-д баярлалаа

БНСУ-ын хотноо болж буй өвлийн олимп өнөөдөр өндөрлөнө. Уулга алдуулсан сонирхолтой үзүүлбэр, шинэ амжилтууд гээд үйл явдал, сонин хачнаар дүүрэн 23 дахь цагаан олимпийг монголчууд цэнхэр дэлгэцээр шууд үзэж байгаа билээ.  Энэхүү боломжийг TV5 телевиз монголчууддаа олгож байгаа юм.

Олимпийн наадмыг шууд  бөгөөд уран гоё тайлбартайгаар үзүүлнэ гэдэг асар их хөдөлмөр, зардал ордог.  Тухайлбал, дэлхийн сая, сая үзэгчдийг байлдан дагуулсан эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд өрсөлдсөн Алина Загитова, Е.Медведева нарын үзүүлбэрийг монголчууд шууд үзсэн бөгөөд тайлбар нь ч үзэгчдийн талархлыг хүлээсэн.  Мөн Норвегийн Х.Лоринцен, БНСУ-ын Ча Мин Кю нарын хооронд өрнөж, фото пинишийн дүнд Норвегийн тамирчин 0,01 секундээр илүүрхэж, алтан медаль хүртэж байгаа торгон агшныг бид газар дээрээс нь юм шиг цэнхэр дэлгэцээр үзсэн нь TV5 телевизийн хамт олны хөдөлмөр зүтгэл юм.

Анх 2004 онд Афины зуны олимпийг TV5 телевиз шууд дамжуулж, монголчууддаа хүргэж  байсан бол  2006 онд Турины өвлийн олимп, 2008 онд Бээжингийн зуны олимп, 2010 онд Ванкуверийн өвлийн олимп, 2012 онд Лондонгийн зуны олимп гээд нийт 30 гаруй тив дэлхийн наадмыг монголчууд Монголынхоо телевизүүдийн дэлгэцнээс шууд хүлээн авч үзсэн билээ.

Хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийсэн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийг дэлхий дахинаа нийтдээ 2,1 тэрбум үзэгч цэнхэр дэлгэцээрээ шууд хүлээн авч үзсэн. Тэдний адил монголчууд  ч TV5 телевизийн цэнхэр дэлгэцээр нээлтийн ажиллагааг гэрээсээ шууд үзсэн юм.

‘Пёнчан-2018’ Өвлийн XXIII дахь удаагийн олимпийн наадмыг шууд дамжуулах эрх өндөр өртөгтэй ч  албан ёсны эрхээ авч монголчуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах тэр боломжийг олгож, тэмцээн уралдаануудыг  ТВ5 телевиз шуурхай хүргэж буйд талархлаа илэрхийлье. Тус телевиз  энэ удаагийнхтай нийлээд олимпийн мэдээллийг 7 дахь удаагаа хүргэж байгаа билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж