Архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

Архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь хурлыг /2018.02.23/ өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулжээ.


Энэ үеэр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг цөөрүүлэх, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломжийг хэлэлцэн харилцан санал солилцсон байна.

Өргөтгөсөн хуралд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Хороодын Засаг дарга, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцжээ.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж