Канадын тамирчин, дасгалжуулагч торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Канадын тамирчин, дасгалжуулагч торгуулжээ

Канадын тамирчин, дасгалжуулагч торгуулжээ

Канадын цанын тамирчин Дэв Дункан болон түүний дасгалжуулагч Уиллиам Рэйн нар Өмнөд Солонгосын цагдаад торгуулжээ. Тэрбээр эхнэр болон дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн шөнө дунд өнгөрч байхад барны гаднаас автомашин унаж явсан байна. Түүнийг цагдаа замд нь зогсоож, саатуулжээ. Дэв Дункан согтуугаар жолоо барьсан, дээр нь хулгайн хэргээр таван сая вон буюу ойролцоогоор 4600 ам.доллараар торгуулсан аж. Харин түүний эхнэр болон дасгалжуулагчийг тус бүр нь сая вон буюу 930 ам.доллараар торгосон байна. Тэд торгуулаа бүрэн төлж барагдуулахаас нааш Өмнөд Солонгос улсыг орхихгүй байх нөхцөлтэйгөөр суллагдсан аж.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж