Уран гулгалтын гала тоглолтыг үдээс хойш үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Уран гулгалтын гала тоглолтыг үдээс хойш үзүүлнэ

Уран гулгалтын гала тоглолтыг үдээс хойш үзүүлнэ

БНСУ-ын Пёнчан хотод болж өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр өндөрлөнө. Ази тивд гурав дахь удаагаа саатаж буй өвлийн наадмын хаалтын ажиллагаа болоход хэдхэн цаг үлдлээ.

Олимпийн наадмын хамгийн үзүүштэй төрлийн нэг болох уран гулгалтын тэмцээний шилдгүүд оролцдог гала тоглолт энэ цагт болж байна. Харин Пёнчаны наадмыг шууд дамжуулан үзүүлж буй TV5 телевизийн уран бүтээлчид 16.00 цагаас үзүүлэхээр болжээ. Уран гулгалтын гала тоглолт үзүүлсний дараа хаалтын ажиллагааг дамжуулах юм байна.

Пёнчаны мөсөн талбайд Оросын охид Алина Загитова, Евгений Медведева нар онцгойрсон бол Канадын Кэйтлин Осмонд, Японы Сатако Мияхара, Сакамото нар ч шилдэг нь байлаа. Эрчүүдээс Японы Юзүрү Ханю шилдэг гэдгээ дахин нотолж, олимпийн хошой аварга болсон бол энэ наадамд медальд хүрэх магадлалтай байсан АНУ-ын Нэтан Чен медалийн тавцанд зогсож чадаагүй зэрэг онцлох мэдээллүүд олон байсан. Тэгвэл Пёнчаны мөсөн талбайд онцгойрсон оддын тоглолтыг хэдэн цагийн дараа үзэж болох юм байна. 

Пёнчаны наадмын ялалт, ялалгдал болон бахархлыг харуулсан тод агшнуудыг харуулж чадсан ТВ5 телевизийн уран бүтээлчид анх 2004 онд Афины зуны олимп шууд дамжуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 2006 онд Турины өвлийн олимп, 2008 онд Бээжингийн зуны олимп, 2010 онд Ванкуверийн өвлийн олимп, 2012 онд Лондонгийн зуны олимп гээд нийт 30 гаруй тив дэлхийн наадмыг Монголын телевизүүдийн дэлгэцээс шууд дамжуулан хүргэжээ.

16 настай Алина Загитова олимпийн аварга болов.

Дэлхийн хошой аварга Евгений Медведева олимпийн наадмын мөнгөн медалийн эзэн боллоо.

Сочигийн олимпийн аварга Японы Юүзүрү Ханю Пёнчанд түрүүлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж