Гал түймрийн аюулаас 173 хүний амь насыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Гал түймрийн аюулаас 173 хүний амь насыг аварчээ

Гал түймрийн аюулаас 173 хүний амь насыг аварчээ

Энэ оны эхний хоёрдугаар сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7,9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гал түймрийн улмаас  14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17,0 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68,3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарсан бол орон нутагт 252 удаагийн гал түймэр гарчээ. Энэ хугацаанд онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн хяналт  шалгалт хийж,  гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй зөрчил дутагдлуудыг илрүүлэн, шаардлагатай албан  шаардлага, мэдэгдлийг хүргүүлсний зэрэгцээ урьдчилан сэргийлэх сургалтыг 279 удаа, дадлагыг 274 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 460 удаа сэрэмжлүүлэг явуулсан аж.

Б.Хулан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж