ОХУ-ын түрэмгийллээс болгоомжлох нэрийн дор АНУ-аас Европ руу нийлүүлэх зэвсгийн наймаа нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн департментаас Швед улсад 100 орчим пуужин худалдахаар болсны дунд “Patriot” пуужингийн систем багтжээ. Энэхүү пуужингийн систем нь богино болон дунд тусгалын пуужинг амдан сөнөөх хүчин чадалтай.
ОХУ нь Калининград хот руу зэвсэглэлээ зөөх болсон нь АНУ болон Европын орнуудын санааг зовоох болжээ. Калининград нь Польш болон Литва улстай ойр оршдог байна.
Түүнчлэн Польш улсаас АНУ-ын төрийн департментад хандан “Patriot” пуужингийн системийг худалдан авах хүсэлтээ илгээснийг өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард баталсан байна. Энэ нь ойролцоогоор 10 тэрбум ам.долларын зэвсгийн наймаа болжээ.
Эх сурвалж: CNN
Б.ТУЯА