4 мянган ам доллар бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

4 мянган ам доллар бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлажээ

4 мянган ам доллар бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлажээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн болон тус газрын холбогдох албан тушаалтнууд Тайваны Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас буцалтгүй тусламжаар хандивлаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт нэн шаардлагатай 12,280,000 төгрөг (4,991 ам.доллар)-ийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлажээ.

Б.Хулан 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж