Ч.Уранхолбоо: Ихэр хүүхдийг өсгөнө гэдэг том хөдөлмөр

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Ч.Уранхолбоо: Ихэр хүүхдийг өсгөнө гэдэг том хөдөлмөр

Ч.Уранхолбоо: Ихэр хүүхдийг өсгөнө гэдэг том хөдөлмөр

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  ихэр хүүхдүүдээ  өлгийдөн авч “Алдарт эх” болсон дуучин Ч.Уранхолбоо буюу Ану таван охины ээж болоод байгаа билээ. Ажил амьдралаа тэнцүүхэн авч явдаг тэрбээр ихэр хүүхдүүдээ нэг сар хүрэнгүүт “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгээ хөтлөн явуулахаар эргэн ирж үзэгч олонтойгоо уулзах болсон. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Хоёр ихэртэй болсноос хойш дахиад л шинэ зүйлсийг сурч байна. Ихрүүдтэй ээжүүдийг би  үнэхээр шүтэж байна. Ямар мундаг  юм бэ. Ихэр хүүхдийг зэрэг өсгөөд хүн болгоно гэдэг бол маш том хөдөлмөр юм байна гэдгийг ойлгож байна. Толины өмнө сууж байсан тэр цаг үеэ бодохоор ганц бие нэг их зүйлд яардаггүй байсан тийм цаг үе байсан. Одоо бол надад ерөөсөө энгийн шаардлагатай зүйлс минь байгаад жижиг толинд хараад нүүрээ будах нь илүү амар цаг хугацаа хэмнэдэг ч юм шиг санагдах болсон” хэмээн ярьжээ. Сонирхуулахад тэрбээр саяхнаас өөрийн цахим хуудастаа “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блог хөтөлж эхэлсэн байна.

Б.Хулан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж