Цахим хаягийнхаа нууц  үгийг шалгаж байхыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Цахим хаягийнхаа нууц  үгийг шалгаж байхыг санууллаа

Цахим хаягийнхаа нууц  үгийг шалгаж байхыг санууллаа

Сүүлийн үед цахим орчноор дамжуулан иргэдийн мөнгийг залилах тохиолдол их гарч байгаа ажээ. “Урьдчилгаа болгон иргэн танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд та татвар, шимтгэл, шуудангийн зардал төлөх ёстой” зэргээр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэхийг хүсдэг гэнэ. Энэхүү залилангийн арга улам бүр нарийсаж хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон олон үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Ихэнхдээ иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж цахим шуудан фэйсбүүкийн нууц дугаар болон бусад мэдээллээ алддаг гэнэ.Тиймээс иргэд хэн болох, хаана оршин суудаг, аль улсын иргэн болох нь тодорхойгүй этгээдтэй цахимаар танилцаж харилцах, санхүүгийн ямар нэгэн идэвхтэй харилцааг үүсгэхгүй байхыг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс сэрэмжлүүлсж байна.

Мөн  цахим хаягийн нэвтрэх нууц үгээ бусдад алдахаас сэрэмжилж, ямар нэгэн төхөөрөмж ашиглаад бүрэн гарсан эсэхийг дахин шалгах, өөрийн нууц үгэнд үсэг тоо оруулах, нууц үгээ найдвартай эсэхийг нягталж шалгахыг санууллаа.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж