“Галзуу хурд-5” “Тэнгис”-т ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Галзуу хурд-5” “Тэнгис”-т ирлээ

“Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Галзуу хурд-5” кино гарч эхэллээ. Найруулагч Justin Lin-ы бүтээл адал явдалт тус киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Vin Diesel,  Paul Walker болон Dwayne Johnson нар тоглосон юм. 

Газрын шилдэг нисэгчид Доминик болон түүний хамтрагч Брэйн нар өөрсдийн багийг дахин бүрдүүлжээ. Тэд энэ удаад өөрсдийг нь алах хүсэлтэй авилгад автагдсан бизнесмений эсрэг зогсох аж. Тэднийг алдартай  хууль сахиулагч Хобс мөрддөг. Тэрбээр хэзээ ч алдаж байгаагүй нэгэн бөгөөд багийнхантайгаа Доминик  болон Брейнийг мөрдсөөр Бразилийн Рио де Жанерод ирдэг. Гэвч алдарт мөрдөгч тэднийг энэ явдалаас салгаж болохгүйгээ мэдээд өөр хэн нэгэн тэднийг барихаас өмнө өөрийн зон совиндоо итгэн тэдэнтэй нэгдэх хэрэгтэй болно. Мөрдөгч Хобс уралдаанчидтай нэгдэн хэрхэн хууль бус үйлдэлтэй тэмцэхийг “Тэнгис” кино театр ирж үзээрэй. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж